Бидний тухай
about us

Байгалийн гаралтай, эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүний Зөөлөн/Zoolen нэрийн үйлдвэрлэл нь 2020 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд эртний уламжлалт жорыг орчин үеийн шинжлэх ухааны ололт амжилтаар баяжуулан өөрсдийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхээр зорьж байгаа билээ. Монгол бэлчээрийн малын ашиг шимээс өөрсдийн бүтээгдэхүүний үндсэн түүхий эдээ тусгай технологиор гарган авч, эх нутгийн эмийн чанарт унаган ургамал, цэцэгсийн охь, эмчилгээний цэвэр амин тосоор баяжуулан, Монгол хүний биеийн онцлог, Монгол орны эрс тэрс уур амьсгалд зохицсон 100 хувь натурал, органик гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүнийг Монголдоо дэлхийн стандартад нийцүүлэн үйлдвэрлэж байна. 


Зөөлөн нэрийн үүсгэн байгуулагчид нь Английн дэлхийд тэргүүлэгч, олон улсад магадлан итгэмжлэгдсэн гоо сайхны сургуулийн байгалийн гаралтай гоо сайхны арьс арьчилгаа, үс арьчилгаа, косметикийн бүтээгдэхүүний онол, технологи, стандартын сертификат болон дипломын сургалтууд, үүний дээр байгалийн гаралтай саван урлах, амин тосны эрүүл мэндийн болон аюулгүй хэрэглээний сертификатын олон улсын сургалтуудад суралцаж төгссөн, олон улсын CPD сертификат болон дипломуудтай, гоо сайхны технологичдын клубын гишүүн, онол - практикийн зохистой мэдлэг бүхий, мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн натурал гоо сайхны бүтээгдэхүүний технологичид юм. Үүнээс гадна бүтээгдэхүүний жор боловсруулах, түүхий эд сонгох, туршилт, судалгааг хийхэд олон улсын мэргэжлийн гоо сайхны бүтээгдэхүүний технологичдын дэмжлэг, туслалцааг авч, өргөн хүрээний судалгааны тайлан, лабораторийн шинжилгээний тайлангуудыг ашигладаг нь бидний давуу тал юм.


Түүнчлэн, Монгол орны ургамлын болон уламжлалт эрүүл ахуй, гоо сайхны жор технологийн талаар сурч судалж, Монгол бэлчээрийн малаас түүхий эдээ гарган авах технологийг боловсруулан Оюуны өмчийн газраар баталгаажуулаад байгаа билээ. Үүний дээр ургамлын гаралтай цөөнгүй түүхий эдээ өөрсдөө боловсруулан, хүйтэн шахалт, нэрэлт, уусгалт, хандлалтын аргаар гаргаж авах туршилтуудыг амжилттай хийж байна. Мөн Монгол орны эмийн чанарт ховор ургамал, цэцэгсийг тарималжуулан ургуулах туршилт хийж, өөрсдийн бүтээгдэхүүндээ ашиглаж байгаагаас гадна байгальд зэрлэгээр ургуулах, эх байгалиа нөхөн сэргээж, бидний төлөөх хайрынх нь хариуг барих хүслийг тээж яваагаа дуулгахдаа таатай байна.

 

Бидэнд маш их нөөц боломж байдаг, бид түүнийгээ ашиглан давтагдашгүй, барагдашгүй үнэ цэнийг бүтээж, байгальд ээлтэйгээр хөгжиж чадна гэдгийг батлах чин хүсэлтэйгээр энэхүү төслийг эхлүүлсэн. Бид өөрсдийн бүтээгдэхүүний үнэ цэнийг "Clean, Ethical, Sustainable" гэж тодорхойлсон бөгөөд химийн хортой хиймэл орц найрлагаас татгалзан 100% байгалийн гаралтай орц найрлага бүхий, ёс зүйтэй, шударга эх үүсвэр бүхий түүхий эдээс бүрдсэн, байгальд ээлтэй үйл ажиллагаа, нөхөн сэргээгдэх нөөц ашигласан, Зохистой үйлдвэрлэлийн дадал /Good Manufacturing Practice/-ын стандартад нийцсэн, импортыг орлох Clean, Ethical, Sustainable бүтээгдэхүүнийг үнэ цэнийг эрхэмлэгч хэрэглэгчдэдээ хүргэхээр ажиллаж байна. 

 

Бид бүтээгдэхүүний худалдан авалт бүрээс тодорхой хувийг өөрсдийн брэндийн нийгмийн хариуцлагын тэргүүлэх чиглэлүүдэд зарцуулж, Эх дэлхийдээ, Эх орондоо, Ирээдүй хойчдоо "өгөх" юм. Зөөлөн брэндтэй хамт Та ч мөн адил:

1. Байгаль, эх дэлхийгээ хамгаалах, нөхөн сэргээхэд,

2. Өв соёл, уламжлалаа сэргээх, хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд,

3. Эх орныхоо хөгжил дэвшилд буюу технологи, ирээдүйн хөгжил, сайн сайхныг цогцлооход хувь нэмрээ оруулах боломжтой.

Эхлэл, үүтгэлээ хамгаалж, ирээдүй хойчдоо өвлүүлэх нь бидний үүрэг билээ. Хэрэглэгчид та бүхний маань биднийг дэмжсэн дэмжлэг болгон энэхүү үүргээ биелүүлж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр болох юм.

 

"Зөөлөн" Байгалийн гоо үзэсгэлэн - Zoolen Natural beauty

Эх дэлхийн хайрыг мэдэр - Feel love of Mother earth

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл