"Зөөлөн" Үрэвслийн эсрэг тос хэрхэн үйлчилдэг вэ?

2021-07-17 19:40
"Зөөлөн" Үрэвслийн эсрэг тос хэрхэн үйлчилдэг вэ?

"Зөөлөн" Үрэвслийн эсрэг тос нь эмийн чанарт ургамлуудын охь, амин дэмийг эмчилгээний тунгаар агуулсан бөгөөд нягтаршуулсан орцтой, ийлдэс хэлбэрийн өтгөн тос юм.


  1. Арьсны гүн дэх үрэвслийн голомтыг эрчимтэй гадагшуулна. Арьсны үрэвсэл ихэвчлэн арьсны гүнд явагдаж, улмаар арьсан өнгөн хэсэгт гарч ирээд зогсохгүй улам гүн рүү түрж хэмжээ нь тэлж байдаг. Үрэвслийн эсрэг тосыг хэрэглэснээр үрэвслийг тэлж өргөжихийг зогсоож, үрэвслийн голомтыг маш хурдан хугацаанд арьсны гадна тал руу татаж гадагшлуулдаг. Шахахгүй, оролдохгүйгээр үрэвслийн голомтыг гадагшлуулснаар сорви үүсэхгүй сайн талтай.
  2. Арьсны гэмтсэн хэсэгт удаан тогтож, арьсыг эмчилнэ. Үрэвслийн эсрэг тос нь арьсны өнгөн давхарга дээр тогтож арьсыг эмчлэх тул нүүрэндээ бүтэн түрхэж хэрэглэж буй тохиолдолд маш нимгэн түрхэх нь зүйтэй. Харин тодорхой хэсэг газарт түрхэх тохиолдолд өөрсдийн тааламжтай хэмжээгээр түрхэж хэрэглэх боломжтой. Нар, салхинд болон халуун зүйлд түлэгдсэн, хөлдөж хайрагдсан тохиолдолд илүү өтгөн түрхэж хэрэглэх нь өвчин намдаж, халдвар орохгүйгээр түргэн эдгэрэхэд туслана.
  3. Арьсан дахь бактерийг устгана. Үрэвслийн эсрэг тосонд орсон бактерийн эсрэг орц найрлагууд нь арьсны үрэвслийг үүсгэгч бактериудыг устгана. Бактерийн гаралтай батга, идээт үрэвсэл, хатиг, хомхойн үед түрхэж хэрэглэснээр өвчин намдаж, идээт үрэвсэл хурдан хугацаанд эдгэрдэг. Дааврын өөрчлөлтийн болон хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөлтэй холбоотой гарч буй батганд дотроос хийх эмчилгээтэй хавсарч хэрэглэснээр үр дүнтэй.
  4. Арьсны түргэн тусламжинд хэрэглэнэ. Үрэвслийн эсрэг тосонд эмийн ургамлуудын хандыг онцгой технологиор шингээж өгсөн бөгөөд арьс түлэгдэх, хайрагдах зэргээр гэмтэх тохиолдолд маш хурдан түрхэж өгснөөр арьсны гэмтлийн тархах талбайг зогсоож, бага хэмжээний гэмтлийг тэр дор нь өвчин намдааж, анагаана. Манай нэгэн хэрэглэгч онгоцны үйлчлэгч бүсгүй "үйлчлүүлэгчдийн хоолыг түгээх үед их бага хэмжээгээр гар, хуруугаа түлэх нь байнга тохиолддог ч түргэн тусламж болгон "Зөөлөн" Үрэвслийн эсрэг тосоо түрхэхэд өвчин нь тэр дороо намдаж, шархалж, цэврүүтэхгүйгээр эдгэчихсэн байдаг болсон" гэж талархлын үгээ хэлсэн нь манай бүтээгдэхүүний үр дүнг илтгэнэ.
  5. Арьсыг хоргүйжүүлж, цэвэрлэж, зөөлөн, толигор болгоно. Таны арьсан дээр ямар нэг үрэвсэл байхгүй байлаа ч жилдээ нэг удаа "Зөөлөн" Үрэвслийн эсрэг тосыг хэрэглэж арьсны доод давхарга дахь төрөл бүрийн үрэвсэл, үхжлийг гадагшлуулж, арьсаа хоргүйжүүлэхийг зөвлөж байна. Ихэнхи хэрэглэгчид маань үрэвслийн эсрэг тосыг түрхээд юм гараад ирэхээр больчихдог гэдгээ хэлдэг. Хариуд нь бид "гарах тусам нь баярлаад, дахин гарахгүй болтол нь илүү сайн түрхээрэй" гэж хэлдэг. Тос түрхээд юм гараад байгаа юм биш, харин таны арьсанд доор наашаа ч үгүй, цаашаа ч үгүй үрэвсэл байгаад л байсныг нь татаж гаргаж ирж байгаа гэсэн үг юм. С витамины өндөр агууламжтай тул арьсны өнгийг сэргээж, цайруулан, зөөлөн толигор болгодог.


Илүү үр дүнг мэдэрье гэвэл байгалийн гаралтай бүтээгдэхүүнтэй хослуулан хэрэглээрэй. "Зөөлөн" нэрийн хөөсөн саван, хөөсөрдөг цэвэрлэгч, мицель усан цэвэрлэгч, тоникоор цэвэрлэхээс гадна гүн чийгшүүлэгч серум, тослог тэнцвэржүүлэгч тосон серум, бусад олон төрлийн бүтээгдэхүүнийг хамтад нь хэрэглэвэл илүү үр дүнтэй. Зарим бүтээгдэхүүн зөвхөн захиалгаар хийгдэнэ.


Байгаль эхийнхээ хайр болсон охь шим, тэдгээрийг төгс зохицуулсан эртний гайхамшигт жор, шинэ үеийн технологийн цогц хослолоос бүрдсэн “Зөөлөн” нэрийн бүтээгдэхүүнээс байгаль эх дэлхийнхээ хайрыг мэдрээрэй.


"Зөөлөн" Байгалийн гоо үзэсгэлэн - Эх дэлхийн хайрыг мэдэр

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл