БАЙГАЛИЙН ГАРАЛТАЙ ГОО САЙХНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХ ТОП 3 ШАЛТГААН #1

2023-01-02 09:48
БАЙГАЛИЙН ГАРАЛТАЙ ГОО САЙХНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХ ТОП 3 ШАЛТГААН #1

1.      Байгалийн гаралтай бүтээгдэхүүн бидний эрүүл мэндийг дэмждэг.

Бид арьсандаа элдэв бүтээгдэхүүн хэрэглэх үндсэн шалтгааны нэг нь орчны элдэв сөрөг нөлөөллөөс бие организмыг хамгаалах арьсны хамгаалалтын бүрхүүлийг дэмжих явдал. Учир нь арьс бол хүний хамгийн том эрхтэн бөгөөд гадаад орчинтой шууд хүрэлцдэг онцлогтой. Арьс хуурайших, эмзэгших, харших шалтгааны ихэнхи нь гадаад орчны хүчин зүйлээс хамаардаг.

Харин нөгөө шалтгаан нь бидний бие организмын дотор цаг минут тутамд явагдаж буй исэлдэлт, стресс, хөгшрөлтийн улмаас эсийн хэвийн үйл ажиллагаа алдагдахаас сэргийлэн арьсны эсийг шаардлагатай тэжээл, амин дэмээр хангах юм. Гоо сайхны бүтээгдэхүүн бол бидний арьсны хоол гэж ойлгоход болно. Бид амаараа хооллох үед бие маань өөрт шаардлагатай шим тэжээлээ авахын тулд хоол боловсруулах эрхтэн системийг бүхлээр нь ажиллуулж, тэдгээрт байх олон төрлийн шүүрэл булчирхайн тусламжтайгаар биохимийн асар олон үйл явц явагдаж, шүүж, задлаж, шимэгдүүлж, цусаар дамжуулан биеийн бүхий л хэсэгт шингээж, шингэх боломжгүй үлдэгдлийг биеэс гадагшлуулдаг. Харин арьсандаа хэрэглэж байгаа бүтээгдэхүүний хувьд цусанд ямар ч шүүлтүүргүйгээр шууд шимэгдэж, шингэж, нэвчиж байдаг. Энэ нь бид идэх хоолоо нухацтай сонгодог шиг арьсандаа түрхэх бүтээгдэхүүндээ онцгой анхаарал хандуулах шаардлагатайг илтгэнэ.

Тэгвэл яагаад заавал байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн гэж? 

Учир нь цэвэр байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн арьсанд шингэж, биед БҮРЭН ШИМЭГДДЭГ. Харин нийлмэл химийн орц найрлага бүхий бүтээгдэхүүн нь арьсанд нэвчсэн ч бие организмд бүрэн задарч шимэгдэлгүйгээр цусаар дамжин биеийн эд эрхтэнүүдэд хуримтлагддаг. Энгийнээр тайлбарлавал, байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн таны эсийг хооллож болох биед бүрэн шингэдэг орц найрлагыг агуулдаг бол химийн орц найрлагатай бүтээгдэхүүн нь бидний биеийн ямар ч эс хүнсэлж, хооллож, шим тэжээл болгон задалж чадахааргүй химийн нэгдлүүдийг агуулж байдаг гэсэн үг. Энэ нь элдэв хорт хавдар, эдгэшгүй өвчний шалтгаан болохоос гадна ургийн өсөлт, хөгжил, эрүүл мэндэд шууд нөлөөлдөг. Дөнгөж төрсөн нярайн эдгэшгүй хүнд өвчин, хорт хавдрын шалтгаан нь ээжийнх нь биед хуримтлагдсан хорт бодисуудаас эхтэй гэсэн үг. Жирэмсэн байхдаа, жирэмсэн болохоосоо ч өмнө олон жилийн турш хэрэглэсэн гоо сайхны болон хүнсний бүтээгдэхүүний үл шимэгдэх, үл шингэх хортой нэгдлүүд, хүрээлэн буй орчноос амьсгалын зам болоод арьсаар нэвчин биед хуримтлагдах хорт бодисууд үүнд хамаарна.

Тэгвэл байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн нь бие организмыг орчны нөлөөнөөс ХАМГААЛАХ болон ШИМ ТЭЖЭЭЛЭЭР хангах үүргийг давхар, бас төгс гүйцэтгэдэг. Үүний дээр тухайлсан орц найрлагаасаа шалтгаалан ДЕТОКС буюу биеийг ХОРГҮЙЖҮҮЛЭХ, биед хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулах үйлчилгээтэй байх нь бий. Химийн найрлага бүхий бүтээгдэхүүн хэрэглэж байгаад байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж эхлэхэд биед хамгийн түрүүнд хоргүйжүүлэх процесс явагдаж, организм хуримтлагдсан хорт бодисоо зайлуулан гадагшлуулж эхэлдэг. Энэ үед тууралт гарах, ихээр хөлрөх, загатнах зэрэг шинж тэмдгүүд биед хуримтлагдсан хорт бодисын төрөл, хэмжээ, хүний өөрийн биеийн онцлогоос шалтгаалан их багаар, урт богино хугацаагаар ялгаатайгаар илэрдэг. Харамсалтай нь энэ үед нь “надад таарахгүй байна” гээд орхих нь бий. Энэ нь “таарахгүй” байгаа юм биш, харин таны биеийг ЭРҮҮЛЖҮҮЛЖ, ХОРГҮЙЖҮҮЛЖ байна гэж ойлгоорой.

Хорт бодист дарангуйлагдсан бие организм байнгын стресст өртөж, тэр хэрээрээ ядарч, сульдаж, дархлаа унаж, хямарч, өвчилж байдаг бол хорт бодисоос ангижирсан, зохистой зөв шим тэжээлээ авч буй бие, эд эрхтэн, эс АЗ ЖАРГАЛЫН ДААВАРыг ялгаруулж байдаг.

Эрүүл мэнд бол Монголчуудын язгуурын гүн ухаанд хүний 9 цагаан хүслийн анхдагч хүсэл, харин орчин цагийн хөгжлийн үзэл баримтлалд хүний амьдралын чанарын чухал үзүүлэлт юм. Зөөлөн Та бүхнийхээ эрүүл байх хүсэлд, амьдралын чанар, аз жаргалд чадахынхаа хэрээр хувь нэмрээ оруулахаар үргэлж зорих болно. Та өөрийн болон хамгийн ихээр хайрладаг хмүүсийнхээ эрүүл энх, унт удаан амьдрах хүслээ Зөөлөн/Zoolen-д даатгаж, #ЭхДэлхийнХайр-ыг мэдрээрэй. 

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл