#2. Байгальд ээлтэй-экологийн цэвэр ул мөр
Байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэх бас нэгэн шалтгаан нь таны экологийн ул мөрийг бууруулдагт оршино. Хүмүүс бид бусад амьтадтай харьцуулахад байгаль экологид хамгийн хорлонтой ул мөрийг үлдээж, эх дэлхийгээ ихээр сүйтгэж байдаг нь харамсалтай. Гэхдээ дэлхий дахинаараа энэхүү алдаагаа ухамсарлан, засаж залруулахын төлөө ихээр хичээх болсон. Энэ нь бидний сонголт, хэрэглээгээр л тодорхойлогдох нь үнэн юм. Байгальд ээлтэй амьдрах, экологийн цэвэр ул мөрийг үлдээх нь хүмүүсийн ухамсарт сонголт болох бөгөөд хойч үедээ цэвэр, онгон дагшин байгалийг үлдээх нь, бидний үзэж харж өссөн байгалийн үзэсгэлэн гоог тэр чигээр нь үр хүүхэддээ харуулах хүслээс эхтэй.
Тэгвэл байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэснээр үүнд дорвитой хувь нэмэр оруулж чадна гэж үү? Мэдээж чадна.
Нэгт, түүхий эдийн хувьд:
Байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн нь ихэвчлэн экологийн цэвэр эх үүсвэрээс гаралтай түүхий эдийг агуулдаг. “Натурал буюу байгалийн” түүхий эдийг шууд байгаль дахь байдлаар нь ашиглах, эсвэл тэдгээрт физик болон “ногоон” химийн боловсруулалт хийдэг. Энэ нь байгаль орчныг хамгаалахад дорвитой хувь нэмэр оруулж байдаг. “Зөөлөн”-гийн хувьд гол түүхий эдээ үхрийн ясыг бүрэн боловсруулж гаргаж авдаг нь ясыг байгальд хаяж, орчныг бохирдуулахаас тодорхой хэмжээгээр сэргийлдэг гэсэн үг юм. Байгалийн гаралтай бүтээгдэхүүний түүхий эдийн хэрэгцээ шаардлага нь дэлхийн ногоон массыг нэмэгдүүлэх боломжийг бий болгодог, үүндээ пестицид, химийн бордоо хэрэглэхгүй байх органик, натурал стандартын шаардлага тавьдаг. “Зөөлөн” ч мөн ургамлын гаралтай орц найрлагыг бүтээгдэхүүндээ хэрэглэдэг бөгөөд эх дэлхийгээсээ авсаны хариуд “Нэг бүтээгдэхүүн бүрт-Нэг мод-Нэг үр” тарьдаг. Үүгээр дамжуулан хэрэглэгчид маань байгаль- эх дэлхийдээ экологийн эерэг ул мөрийг үлдээдэг.
Хоёрт, үйлдвэрлэлийн процессийн хувьд:
Байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь ихэвчлэн хаягдалгүй байдаг нь маш том давуу тал юм. Түүнчлэн үйлдвэрлэлийн процесс нь байгальд ээлтэй, хүлэмжийн хийн ялгаралгүй байдаг нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд эерэг нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Энэ нь байгалийн гаралтай бүтээгдэхүүний болон түүний түүхий эдийн үйлдвэрлэлд адилхан хамаардаг. Байгалийн ховор хомс-үнэт түүхий эдийг орлуулахын тулд үйлдвэрлэлийн аргаар хямд төсөр химийн түүхий эд үйлдвэрлэх, түүнийгээ гоо сайхны бүтээгдэхүүн болгох процесс нь хямд бүтээгдэхүүнийг олноор үйлдвэрлэхэд чиглэсэн байдаг нь нүсэр том үйлдвэр, тэдгээрээс гарах хортой, байгальд шингэдэггүй хаягдлыг бий болгодог. Үйлдвэрлэлийн процессийн үед амьтад дээр туршилт хийдэг нь ч үүнтэй холбоотой бөгөөд хиймлээр, зохиомлоор гаргаж авсан түүхий эдийг амьд организмд хэрхэн нөлөөлөхийг судлах зорилготой. Тэгвэл байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүний хувьд амьтад дээр туршилт хийх шаардлага огт байдаггүй, учир нь түүхийн бүхий л цаг үед хүн болон амьтад тэдгээрээр хооллож, ундалж, хэрэглэж ирсэнд оршино.
Гуравт, хэрэглээний хувьд:
Химийн найрлага бүхий гоо сайхны бүтээгдэхүүний хүнд үйлчлэх сөрөг нөлөөллийг багасгахын тулд, хэрэглэхэд тааламжтай байдлыг нэмэгдүүлэхийн тулд, удаан хугацаанд муутгахгүйгээр хадгалахын тулд, байгаль дээрх түүхий эдийн ашигт агууламжтай адилхан болгохын тулд маш олон төрлийн бодисуудыг нэмж хийдэг. Эдгээртэй харьцуулахад байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн нь илүү минимал орц найрлагатай байдаг. Мөн бид бүрэн шимэгдэж, шингэж, бидний эд эсийг тэжээл, шаардлагатай эрдэс, амин дэм, уургаар хангаж байдаг. Эсрэгээрээ химийн найрлагатай бүтээгдэхүүнд хэрэглэгддэг парабен, сульфат болон бусад хортой синтетик найрлага нь биед хуримтлагдаж байдгийн хажуугаар гадагшилж буй хэсэг нь байгальд хор хөнөөл үзүүлж байдаг. Тэр тусмаа усаар зайлж угаадаг, арилгаж цэвэрлэдэг химийн найрлагатай бүтээгдэхүүний хувьд илүү ихээр байгальд нөлөөлдөг. Эдгээр найрлага нь бохир усаар дамжин байгальд буцан очиж, хүнс тэжээлийн гинжин хэлхээнд нөлөөлөн, амьтан ургамлыг генийн өөрчлөлтөд хүргэх нь ч бий. Ихэнхи бодисыг нь амьд амьтдын биед явагдах биохимийн процессоор боловсруулж дийлэхгүй тул уснаас ургамал, амьтдад, ургамал, амьтдаас хүмүүсийн биед үе дамжин мутаци үүсгэсээр байдаг нь харамсалтай. Харин байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүний үлдэгдэл нь байгальд биохимийн зохистой задралаар шингэдэг нь бидний экологийн ул мөрийг багасгадгаараа давуу талтай.
Байгальд экологийн эерэг ул мөр үлдээж, эх дэлхийдээ ээлтэй амьдрах хүслээ Зөөлөн/Zoolen-д даатгаж, #ЭхДэлхийнХайр-ыг мэдрээрэй.