Зөөлөн/Zoolen нэрийн бүтээгдэхүүнүүд нь байгалийн А, Е, С, Д амин дэм, орлуулагддаг ба орлуулагддаггүй уураг, амин хүчлүүд, төмөр, кали, кальц, магни, цайр зэрэг эрдэс бодисоор баялаг, линолен, альфа линолен, пинолен, пальмитин, стеарин, олейн зэрэг онцгой, орлуулашгүй тосны хүчлүүдийн өндөр агууламжтай, Монгол орны эмийн чанарт унаган ургамлын охь, хандаар баяжуулсан, байгалийн үл исэлдүүлэгч - антиоксидант нэгдлүүдийг ихээр агуулсан 100% байгалийн гаралтай орц найрлага бүхий эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүн юм.
Зөөлөн нэрийн бүтээгдэхүүний Star ingredient буюу Түлхүүр орц нь Монгол бэлчээрийн үхрийн ясны нэхлэг эдээс онцгой технологиор гарган авсан төмөрлөгт, эрдэст, ураг тос юм. Урт удаан хугацааны, нарийн технологийн дараа эрдэс, амин дэм, амин хүчлээр баялаг, маш нарийн ширхэгтэй өтгөн төлөвт 2 төрлийн тос, шингэн төлөвт сквалане төст тосыг гарган авдаг. Эдгээр тоснууд нь амьтны ясанд агуулагдах узуур эсээс гарган авдаг тул арьс, булчин, яс, үс, хумсны болон дотоод эрхтний бүхий л төрлийн эд эсийг нөхөн сэргээх гайхалтай чадвартай, бусад хосолмол орц найрлагуудыг хүчжүүлэх шинж чанартай. Амьтны гадар, дотор өөхөн тос, чөмөгний тос, ясны бүхэл тосноос ялгаатай нь молекулын хэмжээ тэднээс хэдэн арав дахин жижиг, тийм ч учраас арьсны нүх сүвийг бөглөхгүй, комедоген шинж чанар хамгийн бага, энэ хэрээрээ баяжуулсан эрдэс, амин дэм, амин хүчлүүдийг тээх зөөвөрлөх чадвар маш сайн.
Бүтэн үхрийн яснаас 100 грамм хүрэхтэй үгүйтэй гардаг шингэн төлөвт тос нь бүхий л амьд эст ургамал болоод амьтанд агуулагддаг амин тос нь гэсэн үг юм. Тос хэрнээ ус мэт тэр дороо уусан шингэдэг гайхалтай энэ тосыг эртний Монголчууд "Мөнхийн рашаан" гэж нэрлэдэг байсан гэдэг. Энэ нь арьсны гүнд хүртэл нэвчин, бүхий л эд эсийг эрч хүч, эрдэс тэжээлээр ханган маш хурдан нөхөн сэргээдэг, эрүүлжүүлдэг, залуужуулдаг үйлчилгээг үзүүлдэгтэй нь шууд холбоотой байдаг биз ээ.
Зөвхөн Зөөлөн нэрийн бүтээгдэхүүнд л энэхүү гайхалтай орц найрлага агуулагдаж байдаг. Маш эртний, үлгэр домог мэт хүүрнэгдсэн, сураг төдий цухас сонсогдсон энэхүү "мөнхийн рашаан"-ыг гарган авах хүслээ сэтгэлдээ хадаж, зорилгодоо чивчрүүлэн, эрэл сурал, хичээл зүтгэлээр бодижуулж, бүтээж чадсандаа чинхүү баяртай байдаг. Бидэнд маш их боломж бий, гагцхүү тэр боломжийг ашиглаж, хийж бүтээх нь бидний мэдлэг, чадвар, хичээл зүтгэлээс л шалтгаалдаг билээ.
Зөөлөнг бүтээх бүхий л цаг хугацаанд Байгаль эх маань хичнээн их гоо үзэсгэлэнтэй, энэрэнгүй, өгөөмөр болохыг, бидэндээ төдийгүй энэ дэлхийн бүхий л амьд оршихуйд хичнээн их хайртай болохыг, биднийг эд эс бүхнээрээ тэтгэж байдгийг улам бүр мэдэрдэг нь гайхалтай. Энэ нь биднийг эргээд Эх дэлхийгээ хайрлах, хамгаалах ёстойг сануулдаг. Тиймээс ч бид эх дэлхийнхээ өмнө хариуцлагатай байхыг ухамсарлаж, үүнийгээ бүтээгдэхүүний үнэ цэнэ, үйл ажиллагааны философидоо гүн тусгаж өгсөн билээ.
"Зөөлөн" Байгалийн гоо үзэсгэлэн - "Эх дэлхийн хайрыг мэдэр"