"Зөөлөн" Чацарганатай тэжээлийн тос хэрхэн үйлчилдэг вэ?

2021-07-17 19:25
"Зөөлөн" Чацарганатай тэжээлийн тос хэрхэн үйлчилдэг вэ?

“Зөөлөн” Чацарганатай тэжээлийн тос нь эмийн чанарт ургамлуудын охь, амин дэмийг эмчилгээний тунгаар агуулсан, нягтаршуулсан ийлдэс хэлбэрийн өтгөн тос бөгөөд маш бага хэмжээгээр өдөр тутамдаа хэрэглэснээр арьсны гүнд хүртэл тэжээл өгч, арьсыг анагаадаг увидастай. “Зөөлөн” Чацарганатай тэжээлийн тос таны арьсанд хэрхэн үйлчилж, ямар үйлчилгээ үзүүлдэгийг сонирхоорой.


1. Таны арьсыг тэжээлээр хангаж, чийгшүүлж, тайвшруулна.

“Зөөлөн” Чацарганатай тэжээлийн тосонд агуулагдах цэвэр байгалийн охь шим болсон эрдэс бодис, амин дэм, уураг, амин хүчил, үл исэлдүүлэгч антиоксидант нэгдлүүд нь арьсны бүхий л давхаргад хүрч үйлчлэн, гүн тэжээл өгнө. Орой унтахын өмнө нүүрээ сайтар цэвэрлэж, чийгшүүлэгч хэрэглэсний дараа Зөөлөн Чацарганатай тэжээлийн тосоо нимгэн түрхээд унтахад өглөө арьс тань маш сайхан амарч тайвширсан, чийглэг, булбарай зөөлөн болсон байхыг мэдэрнэ.


2. Таны арьсыг нөхөн төлжүүлнэ.

“Зөөлөн” Чацарганатай тэжээлийн тосонд агуулагдах тусгай технологиор гаргаж авсан ясны төмөрлөгт тос нь эсийн нөхөн төлжилтийг эрчимтэй дэмжих үйлчилгээтэй бөгөөд арьс, булчин, ясны эд хүртэл хүний биеийн бүхий л эд эсэд хүрдэг онцлогтой. Орц найрлага дахь ургамлын ховор нандин, үнэт тоснуудын үйлчилгээг хүчжүүлж, арьсны гүнд хүргэж зөөвөрлөн үйлчилснээр арьсны эсийн нөхөн төлжилтийг дэмжиж, арьсны гүний давхаргаас залуу эс шинээр төрөн төлжих үйл явцыг эрчимжүүлдэг. Үүний үр дүнд хөгшин, үхэжсэн эс гадагшлах, арьс гуужих үйл явц тогтмолжино. Энэ үед арьсны гадна давхаргад түрэгдэн гарч ирсэн хөгшин эсийг зайлуулахын тулд 3-5 хоног тутамд зөөлөн гуужуулагч хэрэглэж заншихыг зөвлөж байна.


3. Таны арьсыг хоргүйжүүлж, орчны сөрөг нөлөөнөөс хамгаална.

Бидний арьс өдөр тутамдаа агаар, хөрсний бохирдол, дэлгэцээс ялгарах цацраг туяа, тээврийн хэрэгслээс гарах угаар, утаа, хорт зуршил, хүнсэлж буй хүнсэн дэх химийн орц нэмэгдэл, арьсандаа хэрэглэж буй синтетик химийн найрлагатай бүтээгдэхүүн зэргээс бага багаар хордож, халуун, хүйтний эрс тэрс уур амьсгал, хүйтэн ширүүн салхинд цочирч, гадаад болон дотоод орчны нөлөөлөлд үргэлж өртөж байдаг. “Зөөлөн” Чацарганатай тэжээлийн тосыг хэрэглэж эхэлснээр орчны нөлөөллөөс үүдэлтэй хорыг саармагжуулж, 3-5 хоногийн дараанаас арьснаас хуримтлагдсан хорт бодисыг эрчимтэй гадагшлуулна. Энэ үед гадагшилж буй чөлөөт радикалуудын нөлөөгөөр исэлдэж задарсан эс, хорт бодисуудын хэмжээгээр батгаших магадлалтай. Үргэлжлүүлэн хэрэглэснээр арьсны эсийн үйл ажиллагаа тэнцвэржиж, чөлөөт радикалуудыг саармагжуулж, орчны нөлөөнөөс сайтар хамгаална. Та бусад хэрэглээгээ эрүүл болгож, хорт бодисын агууламжгүй, байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэж заншаарай.


4. Таны арьсны эсийн хэвийн үйл ажиллагааг дэмжиж, эрүүлжүүлж, дархлаажуулна.

Бидний биед эсийн исэлдэх үйл явц үргэлж явагдаж байдаг. Биеийн эд эс эрүүл, үйл ажиллагаа нь хэвийн байх үед энэ үйл явц хэвийн хэмжээнд байдаг. Харин орчны нөлөөллөөс үүдэлтэй чөлөөт радикалуудын нөлөөгөөр эсийн хэвийн үйл ажиллагаа алдагдах үед исэлдэх үйл явц хэвийн хэмжээнээс ихсэж, эсийн гэмтэл, үхжлийн шалтгаан болдог. “Зөөлөн” Чацарганатай тэжээлийн тосонд эсийг гэмтээх эрсдэлээс хамгаалах, дархлаа дутагдал үүсэх нөхцөл байдлаас сэргийлэх, чөлөөт радикалыг саармагжуулах нөлөөтэй биологийн идэвхит нэгдлүүд болох төмөр, цайр зэрэг эрдсүүд, С, Е аминдэмүүд, тосны ханаагүй хүчил, антиоксидантыг ихээр агуулагддаг. Биологийн идэвхит гайхалтай нэгдлүүдийн хослол болсон “Зөөлөн” Чацарганатай тэжээлийн тосыг өдөр тутамдаа тогтмол хэрэглэснээр арьсны эсийн хэвийн үйл ажиллагааг дэмжиж, эрүүлжүүлж, эсийн дархлааны системийг хүчжүүлнэ.


5. Таны арьсыг залуужуулж, хөгшрөлтийн эсрэг үйлчилнэ.

Бидний арьс биологийн насжилт, амьдралын хэв маяг болон хүрээлэн буй орчны нөлөөлөл, булчингийн механик хөдөлгөөний үйлчлэлээр аажмаар хөгширч, хөгшрөлтийн шинж тэмгүүд болох хэт хуурайшилт, үрчлээ, нөсөө толбо, арьсны гадна давхаргын хатингаршил, колеган, кератин, элестины нийлэгжилт буурах, арьс суларч унжих зэрэг шинж тэмдгүүд илэрч эхэлдэг. “Зөөлөн” Чацарганатай тэжээлийн тосыг 3-6 сарын турш тогтмол хэрэглэснээр арьсны залуу эсийн нөхөн төлжилтийг дэмжиж, залуужуулах үр дүнг мэдрэх бөгөөд хөгшрөлтийн шинж тэмдгүүдийг аажмаар бүдэгрүүлж байгаа нь туршилтанд хамрагдсан 40-оос дээш насныханд тод ажиглагдсан. Туршилтанд хамрагдсан 60 орчим насныханд арьс чийгших, гүн үрчлээ багасах, нөсөө толбо бүдгэрэх, арьс чангарах үйл явц аажмаар явагдаж байсан бол 40 орчим насныханд хялгасан үрчлээ арилж, нөсөө толбо бүдгэрч, арьс чангарах үйл явц илүү хурдтай байсан. Туршилтын зарим оролцогчдод “Зөөлөн” нэрийн гоо сайхны саван, тосон цэвэрлэгч, гуужуулагч, гүн тэжээлийн серум зэрэг арьс арьчилгааны иж бүрдлийг цогцоор нь хэрэглүүлж туршсан нь илүү үр дүнтэй байлаа. Үр дүнг илүү хурдасгахын тулд гуаша чулуун массажтай хослуулан хэрэглэхийг зөвлөж байна. Заавал хөгшрөлтийн шинж тэмдэг гарахыг хүлээлгүйгээр эрүүл залуу арьсандаа тогтмол хэрэглэж заншвал хөгшрөлтийн үйл явцыг удаашруулж, залуу сайхан арьсаа удаан хадгалахад туслана.


Байгаль эхийнхээ хайр болсон охь шим, тэдгээрийг төгс зохицуулсан эртний гайхамшигт жор, шинэ үеийн технологийн цогц хослолоос бүрдсэн “Зөөлөн” нэрийн бүтээгдэхүүнээс байгаль эх дэлхийнхээ хайрыг мэдрээрэй.


"Зөөлөн" Байгалийн гоо үзэсгэлэн - Эх дэлхийн хайрыг мэдэр

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл