brandZOOLEN NICHE NATURALS

ЧИХЭР ӨВС & ОВЪЁОС Хуурай/Хэвийн үсний шампунь

35,000₮
Богино тайлбар
Чихэр өвс, халгайн үндэсний болон морин сүүл өвсний охьтой, овъёосны уурагтай хатуу шампунь нь хуурай, гэмтэлтэй болон хэвийн үсэнд гайхалтай зохицно.

Хуурай, гэмтэлтэй болон хэвийн үсний арчилгаанд зориулсан ЧИХЭР ӨВС & ОВЪЁОСтой чийгшүүлэх, зөөлрүүлэх шампунь нь хагийг арилгаж, эмгэг үс уналтыг багасгаж, үсний ургалтыг дэмжих, өнгийг сэргээх, гэмтлийг засах, эрүүлжүүлэх үйлчилгээтэй бөгөөд угаасны дараа зөөлөн, торгомсог болгоно. Найрлагандаа наргил модны самар болон чихрийн манжингаас гарган авсан байгалийн гаралтай гадаргуун идэвхт бодис агуулсан нь зөөлөн таатай мэдрэмжийг төрүүлэх бөгөөд бүх насныхан хэрэглэхэд тохиромжтой 100% байгалийн гаралтай, богино хугацаанд үр дүнгээ өгдөг, идэвхтэй орц найрлагуудаар баялаг, гайхалтай бүтээгдэхүүн юм.


ОРЦ НАЙРЛАГА: Натрийн кокоилизэтионат, Натрийн кокосулфат, Чихрийн манжингийн глюкозит, Дистеароилэтил димониум хлорид, Ясны эрдэст тос, Эрэндийн тос, Цетилийн алкохол, Чихэр өвсний нунтаг, Овъёосны уураг, Чихэр өвсний охь, Халгайн үндэсний охь, Морин сүүл өвсний охь, Ургамлын глицерин, Изоамил лаурат, Коко каприлат капрат, Пантенол, Нимбэгний хүчил, Глуконолактон, Натрийн бензоат, Лавандерийн амин тос, Далсарын амин тос, Балжингарамын амин тос, Ганганы амин тос, Витамин Е.


ХЭРЭГЛЭХ ЗААВАР: Долоо хоногт 2-3 удаа үсээ сайтар норгосны дараа хатуу шампуниа үсний угаас үзүүр чиглэл рүү ширхэгийн дагуу зөөлөн үрнэ. Хурууны өндгөөр хуйхандаа хөөсрүүлэн 3-4 минутын турш иллэг хийж, идэвхитэй орц найрлагуудыг үс, хуйханд шингээнэ. Үүний дараа усаар зайлж арилгана. Шаардлагатай бол дахин давтана. Шампуниар угаасны дараа зааврын дагуу ангижруулагч хэрэглээрэй.


ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: Бүтээгдэхүүнийг нарны шууд тусгалаас хол, хуурай сэрүүн нөхцөлд үйлдвэрлэснээс хойш 18 сар хүртэл хугацаагаар хадгална. Бүтээгдэхүүнийг хэрэглэсний дараа савангийн тавиур дээр тавьж, хэрэглээ хооронд сайтар хатаах нь норж урсахаас сэргийлэх бөгөөд илүү удаан хэрэглэх боломжийг бүрдүүлнэ.


АНХААРАХ ЗҮЙЛ: Бүтээгдэхүүний орц найрлагатай танилцаж, танд харшилдаг орц найрлага агуулсан эсэхийг шалгана уу. Цэвэр байгалийн өнгө, үнэртэй тул хэрэглэх болон хадгалах явцад өнгө, үнэр бүдгэрэх нь хэвийн болно.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл