Хөөсөн цэвэрлэгч/Gentle Foaming Wash Cleanser

35,000₮
Бүтээгдэхүүний код:8656000213104

Балжингарам цэцгийн ус, Сарнайн ус, Цайны модны ус, Зуун настын ханд агуулсан, чихрийн манжин, наргил модны самрын тосноос гаргаж авсан байгалийн гаралтай хөөсрүүлэгч агуулсан Зөөлөн Хөөсөн цэвэрлэгч нь бүх төрлийн арьсанд, тэр дундаа эмзэг мэдрэмтгий арьсанд нь ч гайхалтай зохицно.


Найрлаганд нь агуулагдах АНА хүчил болох Сүүн хүчил нь зөөлөн гуужуулах үйлчилгээг үзүүлж, арьсны үхэжсэн эд эсийг өдөр тутам зөөлнөөр гуужуулна.


Европын холбооны COSMOS/Ecocert-ээр зөвшөөрөгдсөн гоо сайхны дэвшилтэт, 100% байгалийн гаралтай орц найрлага бүхий Зөөлөн Хөөсөн цэвэрлэгчийг мэргэжлийн технологичийн тусгай жороор, орц найрлага бүрийг нь нарийн тооцоолон, Монгол орны эрс тэрс, хуурай, ширүүн уур амьсгалд зориулан тусгайлан бүтээв.


Найрлага: Нэрмэл ус, Зуун настын ханд, Балжингарам цэцгийн ус, Сарнай цэцгийн ус, Цайны модны ус, Чихрийн манжингийн глукозид, Наргил модны самрын тосны хөөсрүүлэгч, Ургамлын глицерин, Сүүн хүчлийн давс, Балжингарам цэцгийн амин тос, Цайны модны амин тос, Ксантины давирхай, Нимбэгний хүчил, Байгалийн гаралтай хадгалагч бодис.


Хэрэглэх заавар: Нүүрээ бүлээн усаар зайлсны дараа хөөсөн цэвэрлэгчээс бага хэмжээгээр авч арьсандаа иллэг хийж цэвэрлээд, бүлээн усаар зайлж арилгана. Зөөлөн тосон цэвэрлэгч, Зөөлөн чийгшүүлэх тониктой хослуулан хэрэглэвэл илүү үр дүнтэй.


Анхаарах зүйл: Бүтээгдэхүүний орц найрлагатай танилцаж, харшил өгөх эсэхийг шалгана уу. 


Хэмжээ: 110 мл

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл