Дэлхийн гоо сайхны зах зээл дээр тренд болж буй Oil-to-Milk тосон цэвэрлэгчийг Монголд анх удаа Зөөлөн брэнд үйлдвэрлэн танилцуулж байна.
Дэвшилтэт орц найрлага бүхий, 100% байгалийн гаралтай Зөөлөн Тосон цэвэрлэгч нь хэт тослогоос бусад бүх төрлийн арьсанд, тэр дундаа хуурайшиж эмзэгшсэн, тэжээл дутагдсан арьсанд гайхалтай зохицно.
Бүйлсэн самрын тос нь тэжээлээр дутагдсан арьсыг тэжээлээр хангаж, зөөлрүүлдэг бол хүйтэн шахалтын аргаар гаргаж авсан, шүүлтүүргүй наран цэцгийн үрийн тос, усан үзмийн үрийн тос, маалингын үрийн тос нь ханаагүй онцгой тосны линолын хүчил, таннин, Е болон Д витаминаар баялаг бөгөөд антиоксидант, арьс чангалах, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.
Тосон цэвэрлэгч нь арьс арчилгаанд 2-3 шатлалт цэвэрлэгээний эхний шатны гүн цэвэрлэгээний бүтээгдэхүүн бөгөөд арьсны онцлогоос шалтгаалан Зөөлөн Хөөсөн цэвэрлэгч, Зөөлөн чийгшүүлэгч тониктой хослуулан, эсвэл Зөөлөн Усан цэвэрлэгч, Зөөлөн чийгшүүлэгч тониктой хослуулан 3 шатлалт гүн цэвэрлэгээ хийх боломжтой.
Найрлага: Бүйлсэн самрын тос, Усан үзмийн үрийн тос, Наран цэцгийн үрийн тос, Маалингын үрийн тос, Полиглицерил-4 Олеат, Балжингарам цэцгийн амин тос, Лаванда цэцгийн амин тос, Витамин Е.
Хэрэглэх заавар: Тосон цэвэрлэгчээс алгандаа авч арьсандаа зөөлөн иллэг хийнэ. Бүлээн усаар зайлах эсвэл алчуураар үлдэгдлийг арчин авна. Тосон цэвэрлэгч нь тосыг сүү болгон хувиргаж, усаар зайлахад амархан арилдаг.
Анхаарах зүйл: Бүтээгдэхүүний орц найрлагатай танилцаж, харшил өгөх эсэхийг шалгана уу.
Хадгалах нөхцөл: Нарны шууд тусгалаас хол, хуурай сэрүүн нөхцөлд 12 сар хадгална.
Хэмжээ: 100 мл