Усан цэвэрлэгч/Hydrating Micellar Cleansing Water

29,000₮
Бүтээгдэхүүний код:8656000213128

100% байгалийн гаралтай орц найрлага бүхий Зөөлөн Усан цэвэрлэгч нь найрлагандаа Гиалуроны хүчил, Балжингарам цэцгийн ус, Зуун настын ханд, Цайны модны ус агуулсан бөгөөд нүүрний будаг, бохирдлыг зөөлнөөр цэвэрлэж, арьсыг чийгшүүлэн, тайвшруулах үйлчилгээтэй нүүр цэвэрлэгээний бүтээгдэхүүн юм.


Зөөлөн Усан цэвэрлэгч нь бүх төрлийн арьсанд тэр дундаа эмзэг мэдрэмтгий арьсанд нь ч гайхалтай зохицно. Түүнчлэн тосон суурьтай бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийдэг тослог, хэт тослог арьсанд Зөөлөн Усан цэвэрлэгч гайхалтай зөөлөн үйлчилгээ үзүүлж, үрэвсэл намдаан, арьсыг тайвшруулж, арьсны тослогыг тэнцвэржүүлэхэд туслана.


Зөөлөн Усан цэвэрлэгчийг Зөөлөн Чийгшүүлэгч тониктой хослуулан 2 шатлалт цэвэрлэгээний схемээр өдөр тутамдаа хэрэглэх нь илүү үр дүнтэй. Эхлээд Усан цэвэрлэгчээрээ арчиж усаар зайлаад, Зөөлөн чийгшүүлэгч тоникоор арчих, шавшиж арьсаа чийглэг, толигор болгоорой.


Найрлага: Нэрмэл ус, Зуун настын ханд, Балжингарам цэцгийн ус, Цайны модны ус, Чихрийн манжингийн глукозид, Ургамлын глицерин, Сүүн хүчлийн давс, Гиалуроны хүчил, Нимбэгний хүчил, Байгалийн гаралтай хадгалагч бодис.


Хэрэглэх заавар: Хөвөнд шингээж нүүрээ арчиж будаг, бусад бохирдлыг цэвэрлэнэ.


Анхаарах зүйл: Бүтээгдэхүүний орц найрлагатай танилцаж, харшил өгөх эсэхийг шалгана уу.


Хадгалах нөхцөл: Нарны шууд тусгалаас хол, хуурай сэрүүн нөхцөлд 12 сар хадгална. 


Хэмжээ: 110 мл

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл