Европын холбооны COSMOS/Ecocert-ээр зөвшөөрөгдсөн гоо сайхны дэвшилтэт, 100% байгалийн гаралтай орц найрлага бүхий Зөөлөн Сүүн цэвэрлэгчийг мэргэжлийн технологичийн тусгай жороор, орц найрлага бүрийг нь нарийн тооцоолон, Монгол орны эрс тэрс, хуурай, ширүүн уур амьсгалд зориулан тусгайлан бүтээв.
100% байгалийн гаралтай орц найрлага бүхий Зөөлөн Сүүн цэвэрлэгч нь найрлагандаа Балжингарам цэцгийн ус, Цайны модны ус, Аллантоин, Зөөлөн нэрийн үндсэн түүхий эд ясны төмөрлөгт тос, Бүйлсэн самрын тос, Наранцэцгийн үрийн тос, Маалингын үрийн тос агуулсан бөгөөд нүүрний будаг, бохирдлыг зөөлнөөр цэвэрлэж, арьсыг тэжээлээр ханган, чийгшүүлж, тайвшруулах үйлчилгээтэй нүүр цэвэрлэгээний бүтээгдэхүүн юм.
Зөөлөн Сүүн цэвэрлэгч нь бүх төрлийн арьсанд тэр дундаа эмзэг мэдрэмтгий арьсанд нь ч гайхалтай зохицно. Хөөсөн цэвэрлэгч хэрэглэхээс зайлсхийдэг эмзэг мэдрэмтгий арьстай бол Зөөлөн Сүүн цэвэрлэгчийг Зөөлөн Чийгшүүлэгч тониктой хослуулан 2 шатлалт цэвэрлэгээний схемээр өдөр тутамдаа хэрэглэх нь илүү үр дүнтэй. Эхлээд Сүүн цэвэрлэгчээрээ нүүрэндээ иллэг хийн нүүрний будаг, бохирдлыг арилган усаар зайлаад, Зөөлөн чийгшүүлэгч тоникоор арчиж, шавшсанаар арьс чийглэг, толигор болно.
Найрлага: Нэрмэл ус, Балжингарам цэцгийн ус, Цайны модны ус, Чихрийн манжингийн глукозид, Ургамлын глицерин, Ясны төмөрлөгт тос, Бүйлсэн самрын тос, Наранцэцгийн үрийн тос, Маалингын үрийн тос, Чидун жимсний лав, Ксантины давирхай, Аллантоин, Нимбэгний хүчил, Байгалийн гаралтай хадгалагч бодис, Витамин Е.
Хэрэглэх заавар: Сүүн цэвэрлэгчээс бага зэргийг авч арьсандаа зөөлөн иллэг хийнэ. Бүлээн усаар зайлах эсвэл алчуураар үлдэгдлийг арчин авна.
Анхаарах зүйл: Бүтээгдэхүүний орц найрлагатай танилцаж, харшил өгөх эсэхийг шалгана уу.
Хадгалах нөхцөл: Нарны шууд тусгалаас хол, хуурай сэрүүн нөхцөлд 12 сар хадгална.
Хэмжээ: 100 мл