Төхөөрөмж нь үрчлээний эсрэг үйлчилгээ үзүүлэхээс гадна арьсны цэвэрлэгээ болон арьс арчилгааны бүтээгдэхүүний (тухайлбал, нөсөө толбо арилгах, коллагений нийлэгжүүлэлтийг дэмжих, арьсны эд эсийг нөхөн төлжүүлэх, сэргээх зэрэг) үйлчилгээг нэмэгдүүлэх, мөн арьсыг тайвшруулахад зориулагдсан эрчимт импульсийн 7 өнгийн лэд гэрэл, 3 төрлийн цэвэрлэгээ, арчилгааны горимыг хослуулан нүүр, хүзүүний арьс арчилгааны цогц үйлчилгээг үзүүлэх боломжийг бүрдүүлсэн.
CLEAN буюу цэвэрлэгээний горим нь арьсны нүхийг цэвэрлэж, таны нүүрний арьсыг цэвэрхэн, гэрэлтсэн болгохоос гадна хамгийн бага түвшний чичиргээ болон ногоон, нил ягаан, цагаан гэрлүүдийн тусламжтайгаар дараах тухайлсан үйлчилгээг үзүүлнэ:
Иймд НОГООН гэрэл ашиглахдаа Зөөлөн брэндийн арьс цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд болох “Тосон цэвэрлэгч” болон “Сүүн цэвэрлэгч” зэрэг бүтээгдэхүүнүүдтэй, харин НИЛ ЯГААН, ЦАГААН гэрэл ашиглахдаа Зөөлөн брэндийн “Чацарганатай шөнийн тэжээлийн тос” болон цэцэгсийн Booming Blooms багцын Soothing night шөнийн ийлдэстэй хослуулан хэрэглэхийг зөвлөж байна. Хослуулан хэрэглэснээр бүтээгдэхүүний болон төхөөрөмжийн үйлчилгээг илүү сайжруулах боломжтой.
EMS буюу булчингийн цахилгаан өдөөлтийн горим нь арьсыг тань амрааж, арьс арчилгааны бүтээгдэхүүнийг илүү сайн шингээж өгөхөөс гадна дунд зэргийн чичиргээ болон улаан, шар гэрлүүдийн тусламжтайгаар дараах тухайлсан үйлчилгээг үзүүлнэ:
Иймд улаан, шар гэрлүүдийг ашиглахдаа Зөөлөн брэндийн “Чацарганатай шөнийн тэжээлийн тос” болон цэцэгсийн Booming Blooms багцын Soothing night шөнийн ийлдэстэй хослуулан хэрэглэхийг зөвлөж байна. Хослуулан хэрэглэснээр бүтээгдэхүүний болон төхөөрөмжийн үйлчилгээг илүү сайжруулах боломжтой.
HOT буюу халалтын горим нь унжсан арьсыг чангалж, арьсыг залуужуулах үйлчилгээ үзүүлэхээс гадна хамгийн их чичиргээ болон цэнхэр, хөх гэрлүүдийн тусламжтайгаар дараах тухайлсан үйлчилгээг үзүүлнэ. Төхөөрөмжийг өдөр болгон хэрэглэх боломжтой ч халалтын горимыг долоо хоногт 2-3 удаа буюу өнжөөд хэрэглэхийг зөвлөж байна.
Иймд цэнхэр, хөх гэрлүүдийг ашиглахдаа Зөөлөн брэндийн “Үрэвслийн эсрэг эмчилгээний тос”, бусад багцын шөнийн тоснуудтай хослуулан хэрэглэхийг зөвлөж байна. Хослуулан хэрэглэснээр бүтээгдэхүүний болон төхөөрөмжийн үйлчилгээг илүү сайжруулна.
Зөвлөмж: Иллэг хийх чиглэл:
Ашиглах заавар:
Горим бүрийг өдөрт нэг удаа, нэг дор гурван горимыг дараалан хэрэглэхийг зөвлөнө.
Аюулгүй ажиллагаа: