Гиалуроны хүчил, Ургамлын глицерин, Сүүн хүчлийн давс зэрэг чийгшүүлэгч орц найрлага бүхий, Зуун настын ханд, Балжингарам цэцгийн ус, Сарнайн ус, Цайны модны ус, Аллантоин зэрэг үрэвслийн эсрэг, тайвшруулах, арьс амраах, арьсны улайлт дарах онцгой орцтой Зөөлөн Чийгшүүлэгч тоник нь бүх төрлийн арьсанд гайхалтай зохицно.
100 хувь байгалийн гаралтай орц найрлага бүхий Зөөлөн Чийгшүүлэгч тоник нь арьс цэвэрлэгээний шатлалын сүүлийн шатанд хэрэглэгдэх бөгөөд үлдэгдэл бохирдлыг бүрэн цэвэрлэхээс гадна арьсыг чийгшүүлэн, тайвшруулж, арьс арчилгааны дараагийн бүтээгдэхүүнийг хэрэглэхэд арьсыг бэлдэж өгдөг.
Зөөлөнгийн арьс цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд болох Тосон цэвэрлэгч, Хөөсөн цэвэрлэгч, Усан цэвэрлэгч, Сүүн цэвэрлэгчийг хэрэглэсний дараа Зөөлөн Чийгшүүлэгч тоникийг хэрэглэх нь илүү үр дүнтэй. Түүнчлэн Зөөлөн нэрийн ийлдэс, крем, тосны өмнө шавшиж хэрэглэснээр бүтээгдэхүүний үйлчилгээг улам сайжруулна.
Найрлага: Нэрмэл ус, Зуун настын ханд, Балжингарам цэцгийн ус, Сарнай цэцгийн ус, Цайны модны ус, Ургамлын глицерин, Сүүн хүчлийн давс, Гиалуроны хүчил, Аллантоин, Нимбэгний хүчил, Байгалийн гаралтай хадгалагч бодис.
Хэрэглэх заавар: Хөвөнд шингээж нүүрээ арчих замаар үхэжсэн эс, бусад бохирдлыг цэвэрлэхийн сацуу арьсыг чийгшүүлэх зорилгоор ийлдэс, нүүрний суурь тос хэрэглэхийн өмнө нүүрэндээ зөөлөн шавшиж хэрэглэнэ.
Анхаарах зүйл: Бүтээгдэхүүний орц найрлагатай танилцаж, харшил өгөх эсэхийг шалгана уу.
Хадгалах нөхцөл: Нарны шууд тусгалаас хол, хуурай сэрүүн нөхцөлд 12 сар хадгална.
Хэмжээ: 110 мл