brandZOOLEN NICHE NATURALS

Цэцэгстэй SOOTHING NIGHT шөнийн ийлдэс

79,000₮
Богино тайлбар
Booming Blooms niche collection багцын 4 дэх бүтээгдэхүүн болох шөнийн арчилгааны Soothing Night өтгөн ийлдэс нь зуны арьс арчилгаанд шаардлагатай тэжээлийг нөхөх бөгөөд эрчимтэй нөхөн төлжүүлэх, залуужуулах, булбарай зөөлөн болгох, арьс чангалах, үрчлээ тэнийлгэх, эсийн исэлдэлтийн стрессийг бууруулж, өдрийн нарны хордлогыг тайлж, эрчимтэй тайвшруулах үйлчилгээтэй. Үүний дээр үрэвслийн болон харшлын эсрэг үйлчилгээг онцгойлон дурдах нь зүйтэй.

Soothing Night өтгөн ийлдэс нь арьсыг үл орлуулах тосны онцгой хүчлүүдээр хангаж, эрчимтэй нөхөн сэргээж, тайвшруулж, эсийн исэлдэлтийн стрессийг бууруулж, үрэвслийг намдааж, харшлын өдөөгч хүчин зүйлсийн нөлөөллийг саармагжуулах онцгой үйлчилгээтэй бөгөөд арьсыг эрчимтэй нөхөн төлжүүлж, тэжээлээр зохистой түвшинд хангаж, булбарай зөөлөн, торгомсог болгож, нүүрний булчингийн сулралыг чангалж, үрчлээг бууруулна.


Найрлагандаа зуны улиралд уулын нуга, чийглэг ойн зах болон аглаг гүнд ургах 12 төрлийн гоёмсог цэцэгсийн тос, охь, амин тос, тэдгээрээс гарган авсан амин хүчлийг агуулсан бөгөөд чөлөөт радикалын эсрэг хүчирхэг антиоксидантуудаар баялаг бүтээгдэхүүн юм. Түүнчлэн Зөөлөнгийн патентлагдсан түүхий эд болох Ясны төмөрлөгт тос болон шингэн охь тосыг агуулсан нь цэцэгсийн гайхалтай шимийг таны арьсанд илүү гүн шингээхэд тусална. 


Олон ханаагүй тосны хүчил болох Гамма (С18:3 омега-6), альфа (С18:3 омега-3) линолын хүчил, линолын хүчил (С18:2 омега-6), дан ханаагүй тосны хүчил болох эйкосенойн (С20:1 w-9) болон эрукийн (С22:1 w-9) хүчлээр баялаг байгалийн цэцэгсийн тосыг тусгайлан сонгож авсан нь арьсанд нэмэлтээр гаднаас авах шаардлагатай онцгой тосны хүчлүүдийг агуулсанд юм. 


Толбот арзаахайн тос нь хордлого тайлах бол Одон цэцэг, Гүргэм, Үдшийн хаварсал, Эмийн хумсан цэцгийн тос нь олон зуунаар шалгарсан гоо сайхны болон эрүүл мэндийн онцгой үйлчилгээтэй. Аариг, Сиймхий алтан цэгцүүхэй, Балжингарам, Эмийн багваахай, Хумсан цэцгийн охь нь ганцхан граммдаа мянга мянган цэцэгсийн шимийг агуулах бөгөөд гиперицин, тараксалицин, матрицин, бисаболол, түүний оксидуудыг хамгийн их тунгаар агуулдаг. Балжингарамын амин тос, Марал цэцгийн амин тос нь арьсыг тайвшруулах, үрэвсэл, харшлын болон зарим нянгийн эсрэг өндөр идэвхтэй гүн цэнхэр өнгөтэй камазуленийг агуулдаг бөгөөд өвөрмөц зөөлөн үнэртэй. Балжингарамын бисаболол нь арьсны эмзэгшлийг бууруулж, улайлтыг багасгаж, тайвшруулах, үрэвслийн эсрэг антиоксидант үйлчилгээтэй. 


Soothing Night өтгөн ийлдэс нь бүрэн тосон суурьтай ч арьсны нүх сүвийг бөглөхгүй (комедоген бус), арьсанд маш хурдан амархан шингэж, арьсыг тослогжуулахгүй, түрхсэний дараа тослог мэдрэмж төрүүлдэггүй нь гайхалтай. 


НАЙРЛАГА: Ясны төмөрлөгт тос, Толбот арзаахайн үрийн тос, Одон цэцгийн үрийн тос, Гүргэм цэцгийн үрийн тос, Эмийн хумсан цэцгийн тос, Үдшийн хаварсал цэцгийн үрийн тос, Ясны охь тос, Зөгийн лав, Аариг цэцгийн охь, Сиймхий алтан цэгцүүхэйн охь, Их шүүдэргэний охь, Эмийн хумсан цэцгийн охь, Эмийн багваахай цэцгийн охь, Балжингарам цэцгийн охь, Балжингарам цэцгийн амин тос, Хөх Марал цэцгийн амин тос, Балжингарамын бисаболол, Витамин С, Витамин Д, Витамин Е. 


ХЭРЭГЛЭХ ЗААВАР: Оройн арчилгаанд багцын 3 бүтээгдэхүүнийг хэрэглэснээс хойш багадаа 1 цагийн дараа, унтахын өмнө өтгөн ийлдсээс бага хэмжээгээр авч, нүүр, хүзүү, чихний ард, урд, зовхиндоо зөөлөн иллэг хийн түрхэнэ.


АНХААРАХ ЗҮЙЛ: Бүтээгдэхүүний орц найрлагатай танилцаж, танд харшилдаг орц найрлага агуулсан эсэхийг шалгана уу. Бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ хуурай цэвэрхэн гараар, эсхүл зориулалтын халбагаар авч хэрэглэнэ. Цэвэр байгалийн өнгө, үнэртэй тул хэрэглэх явцад өнгө, үнэр бүдгэрэх нь хэвийн болно.

 

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: Бүтээгдэхүүнийг нарны шууд тусгалаас хол, хуурай сэрүүн нөхцөлд үйлдвэрлэснээс хойш 12 сар хүртэл хугацаагаар хадгалж, хэрэглэнэ.


Хэмжээ: 20 гр

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл