Нөсөө толбоны эсрэг серум нь найрлагадаа чихэр өвсний охь, витамин С, ниацинамид зэрэг нөсөө толбоны эсрэг идэвхтэй орц найрлагуудыг агуулсны дээр эктойн, бетайн, 4 төрлийн гиалуроны хүчил болон бусад гүн чийгшүүлэгч орцтой.
Нөсөө толбоны серум нь бүх төрлийн нөсөө толбонд гүнээс нь үйлчлэн, меланиний нийлэгжилтийг сааруулж, арьсны өнгийг жигдлэн, үрэвслийг намдаах, нөхөн төлжүүлэх байдлаар үйлчилнэ. Чихэр өвсний охь дахь Glabridin нь тирозиназа ферментийг дарангуйлж, меланиний нийлэгжилтийг бууруулдаг бол Ниацинамид нь меланиний тээвэрлэлтийг сааруулдаг тул шинэ нөсөө толбо үүсэхээс сэргийлнэ. Харин өндөр тунтай витамин С нь чөлөөт радикалаас хамгаалж, нарны нөлөөгөөр үүсэх меланиний нийлэгжилтийг багасгана.
ХЭРЭГЛЭХ ЗААВАР: Өглөө, оройдоо арьсаа цэвэрлэсний дараа суурь тосны өмнө 2-3 дуслаар хэрэглэнэ. Хэрэглэхийн өмнө сайтар сэгсэрнэ.