Renew Emulsion шинэчлэгч ийлдэс нь арьсыг шинэчилж сэргээх, чийгшүүлэх, арьсны чийгшлийг түгжих, гадаад орчны нөлөөллөөс хамгаалах, арьсны гадна давхаргын асуудлуудыг шийдэх гайхамшигтай орц найрлагуудын хослолоос бүрддэг. Цэцэгсийн гоо үзэсгэлэнг шингээсэн зуны цэцэгсийн ус, тос, охь, амин тосоос гадна цэцэг, ургамлын гаралтай биотехнологийн дэвшилтэт орц найрлагуудыг агуулав.
Найрлага дахь Ургамлын керамид (ceramide)-ыг наран цэцгийн үрээс гаргаж авсан бөгөөд арьсны хоригийг сэргээх хүчирхэг үйлчилгээтэй. Ногоон цай, кофены үрээс гарган авсан Каффейн нь арьсны биохимийн үйл явцыг түргэсгэж, тосны ялгарлыг багасгахын дээр целлюлитийн эсрэг гайхалтай үйлчилгээг үзүүлж, нүдний доорх уутанцарыг багасгаж, хөхрөлтийг арилгана. Эгэл идрээ цэцгийн инулин болон биотехнологийн 100% байгалийн гаралтай хитин, бета глюкан нь үрчлээ багасгаж, коллагены задралаас сэргийлж, арьсны гадна давхаргыг хамгаалж, хоригийг сэргээж, хүнд металиас хамгаалдаг. Энэ нь хүнд металийн болон химийн найрлагатай косметикийн хорыг гадагшлуулахаас гадна тэдгээрийг арьсанд гүн нэвчихээс хамгаалах үйлчилгээтэй.
НАЙРЛАГА: Нэрмэл ус, Балжингарам цэцгийн ус, Байгалийн гаралтай Пентилен глюкол (Чихрийн нишингийн гаралтай), РСАмин хүчлийн давс, Чидун жимсний лав, Ясны төмөрлөгт тос, Толбот арзаахайн үрийн тос, Гүргэм цэцгийн үрийн тос, Одон цэцгийн үрийн тос, Үдшийн хаварсал цэцгийн үрийн тос, Ургамлын серамид, Ургамлын глицерин, Улаан луувангийн үндэсний фермент, Пантенол (Витамин В5), Эгэл идрээ цэцгийн инулин, Каффейн, Хитин, Бета глюкан, Гиалуроны хүчил, Тормуг цэцгийн охь (Байгалийн аллантоин), Балжингарам цэцгийн амин тос, Хөх Mарал цэцгийн амин тос, Зуун настын охь, Гуарын бохь, Эмийн хумсан цэцгийн охь, Витамин Е.
ХЭРЭГЛЭХ ЗААВАР: Хосолмол ийлдсийн дараа 1-3 даралтаар авч, нүүр, хүзүү, зовхиндоо зөөлөн иллэг хийн түрхэж, арьсны чийгшлийг түгжинэ.
АНХААРАХ ЗҮЙЛ: Бүтээгдэхүүний орц найрлагатай танилцаж, танд харшилдаг орц найрлага агуулсан эсэхийг шалгана уу. Бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ хуурай цэвэрхэн гараар авч хэрэглэнэ. Цэвэр байгалийн өнгө, үнэртэй тул хэрэглэх явцад өнгө, үнэр бүдгэрэх нь хэвийн болно.
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: Бүтээгдэхүүнийг нарны шууд тусгалаас хол, хуурай сэрүүн нөхцөлд үйлдвэрлэснээс хойш 12 сар хүртэл хугацаагаар хадгалж, хэрэглэнэ.
Хэмжээ: 40 гр