brandZOOLEN NICHE NATURALS

Цэцэгстэй BOOMING BLOOMS 4 багц

389,000₮
Богино тайлбар
Зуны цэцэгсийн гоо үзэсгэлэнг таны арьсанд шингээх тансаг зэрэглэлийн Booming Blooms niche collection багцыг бүх төрлийн арьсны зуны арчилгаанд, эмзэг мэдрэмтгий арьсны байнгын арчилгаанд зориулан бүтээв. Чийгшлийн хамгийн өндөр түвшинг тэжээлийн зохистой харьцаатай нийцүүлсэн нь зуны арчилгаанд чийглэг, хөнгөн мэдрэмжийг төрүүлнэ. Цэцэгсийн цоглог зөөлөн үнэр нь таны сэтгэлийг сэргээж, зуны нуга, нарлаг ойн цоорхойд очсон мэт мэдрэмжийг төрүүлнэ.

Найрлагадаа уулын нуга, чийглэг ойн захад болон аглаг гүнд ургах 14 төрлийн цэцэгсийн тос, охь, амин тос, тэдгээрээс гарган авсан амин хүчил, антиоксидантуудыг агуулсан, биотехнологийн хамгийн сүүлийн үеийн байгалийн гаралтай дэвшилтэт орц найрлагатай энэхүү багц нь арьсыг гүн чийгшүүлж, тайвшруулах, эсийн исэлдэлтийн стрессийг бууруулж, үрэвслийг намдааж, харшлын өдөөгч хүчин зүйлсийн нөлөөллийг саармагжуулах онцгой үйлчилгээтэй бөгөөд арьсыг чийгшил болон тэжээлээр зохистой түвшинд хангаж, булбарай зөөлөн, торгомсог болгож, нүүрний булчингийн сулралыг чангалж, үрчлээг бууруулна.

 

Booming Blooms niche collection багцад арьсны хамгийн гүнд хүрч үйлчлэх, нүүрний булчингийн унжилт сулралыг барих, коллаген, эластины нийлэгжилтийг эрчимжүүлэн өдөөх үйлчилгээтэй Booster Essence шингэн ийлдэс, арьсны бүх давхаргын чийгшлийг бүрэн хангаж, тайвшруулах, антиоксидант үйлчилгээтэй Concent Bi-Phase хосолмол ийлдэс, үрчлээ багасгаж, коллагены задралыг бууруулж, арьсны хоригийг нөхөн сэргээн, бэхжүүлж, бичил орчныг тэнцэржүүлэх, зовхины арчилгааг хамтад нь шийдсэн, арьсны гадна давхаргад үйлчлэх Renew Emulsion ийлдэс, арьсыг үл орлуулах тосны онцгой хүчлүүдээр хангаж, эрчимтэй нөхөн сэргээх, тайвшруулах үйлчилгээтэй шөнийн гүн тэжээлийн антиоксидант Soothing Night өтгөн ийлдэс-үүдийг багтаасан.

 

ХЭРЭГЛЭХ ДАРААЛАЛ, ЗААВАР: Нүүрээ сайтар цэвэрлэсний дараа багц дахь бүтээгдэхүүнийг дарааллаар нь нүүр болон хүзүүндээ нимгэн түрхэж, товшиж, иллэг хийн шингээнэ. Өглөөний арьс арчилгаанд Booster Essence, Concent Bi-Phase, Renew Emulsion ийлдсүүдийг дарааллаар нь хэрэглэх бол, шөнийн арьс арчилгаанд Soothing Night өтгөн ийлдсийг нэмж хэрэглэнэ.

 

АНХААРАХ ЗҮЙЛ: Бүтээгдэхүүний орц найрлагатай танилцаж, танд харшилдаг орц найрлага агуулсан эсэхийг шалгана уу. Бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ хуурай цэвэрхэн гараар, эсхүл зориулалтын халбагаар авч хэрэглэнэ. Цэвэр байгалийн өнгө, үнэртэй тул хэрэглэх явцад өнгө, үнэр бүдгэрэх нь хэвийн болно.

 

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: Бүтээгдэхүүнийг нарны шууд тусгалаас хол, хуурай сэрүүн нөхцөлд үйлдвэрлэснээс хойш 12 сар хүртэл хугацаагаар хадгална. Задалж, хэрэглэсэн бүтээгдэхүүнийг 6 сарын дотор хэрэглэнэ үү. Үйлдвэрлэсэн огноог бүтээгдэхүүний хайрцагны гадна талаас харна уу.

  

Booster Essence шингэн ийлдэс

НАЙРЛАГА: Нэрмэл ус, Балжингарам цэцгийн ус, Азийн бар өвсний ус, Байгалийн гаралтай Пентилен глюкол (Чихрийн нишингийн гаралтай), Пропандиол (Эрдэнэшишийн гаралтай), PCAмин хүчлийн давс, Уд модны холтосны охь (BHA), Ургамлын глицерин, Улаан луувангийн үндэсний фермент, Ургамлын коллаген, Эластин, Пептид, Торгоны амин хүчил, Пантенол (Витамин В5), Эрдэнэшишийн гаралтай Глюконолактон (PHA), Гиалуроны хүчил, Тормуг цэцгийн охь (Байгалийн аллантоин).

ХЭРЭГЛЭХ ЗААВАР: Өглөө, оройдоо нүүрээ сайтар цэвэрлэсний дараа 2-3 даралтаар нүүр, хүзүү рүү цацаж, зөөлөн товшиж шингээнэ.

Хэмжээ: 100 мл


Concent Bi-Phase хосолмол ийлдэс

НАЙРЛАГА: Нэрмэл ус, Балжингарам цэцгийн ус, Азийн бар өвсний ус, Байгалийн гаралтай Пентилен глюкол (Чихрийн нишингийн гаралтай), Эктойн, Бетайн, Ниацинамид (Витамин В3), PCAмин хүчлийн давс, Сүүн хүчлийн давс, Ургамлын глицерин, Пантенол (Витамин В5), Ясны охь тос, Исопропил муристат истэр, Толбот арзаахайн үрийн тос, Гүргэм цэцгийн үрийн тос, Одон цэцгийн үрийн тос, Чидун жимсний сквалан, Эмийн хумсан цэцгийн тос, Улаан луувангийн үндэсний фермент, Сүүн хүчил, Пропандиол (Эрдэнэшишийн гаралтай), Глицен, Фруктоз, Инозитол (Витамин В8), Гиалуроны хүчил, Балжингарамын бисаболол, Тормуг цэцгийн охь, Эмийн хумсан цэцгийн охь, Балжингарам цэцгийн охь, Цагаан уул цэцгийн охь (Байгалийн аллантоин), Аариг цэцгийн охь, Балжингарам цэцгийн амин тос, Хөх Марал цэцгийн амин тос, Витамин Д, Витамин Е.

ХЭРЭГЛЭХ ЗААВАР: Booster essence-н дараа 1-3 дуслаар нүүр, хүзүүндээ түрхэж, зөөлөн иллэг хийн шингээнэ.

Хэмжээ: 40 мл

 

Renew Emulsion шинэчлэгч ийлдэс

НАЙРЛАГА: Нэрмэл ус, Балжингарам цэцгийн ус, Байгалийн гаралтай Пентилен глюкол (Чихрийн нишингийн гаралтай), РСАмин хүчлийн давс, Чидун жимсний лав, Ясны төмөрлөгт тос, Толбот арзаахайн үрийн тос, Гүргэм цэцгийн үрийн тос, Одон цэцгийн үрийн тос, Үдшийн хаварсал цэцгийн үрийн тос, Ургамлын серамид, Ургамлын глицерин, Улаан луувангийн үндэсний фермент, Пантенол (Витамин В5), Эгэл идрээ цэцгийн инулин, Каффейн, Хитин, Бета глюкан, Гиалуроны хүчил, Тормуг цэцгийн охь (Байгалийн аллантоин), Балжингарам цэцгийн амин тос, Хөх Mарал цэцгийн амин тос, Зуун настын охь, Гуарын бохь, Эмийн хумсан цэцгийн охь, Витамин Е.

ХЭРЭГЛЭХ ЗААВАР: Хосолмол ийлдсийн дараа 1-3 даралтаар авч, нүүр, хүзүү, зовхиндоо зөөлөн иллэг хийн түрхэнэ.

Хэмжээ: 40 гр

 

Soothing Night өтгөн ийлдэс

НАЙРЛАГА: Ясны төмөрлөгт тос, Толбот арзаахайн үрийн тос, Одон цэцгийн үрийн тос, Гүргэм цэцгийн үрийн тос, Эмийн хумсан цэцгийн тос, Үдшийн хаварсал цэцгийн үрийн тос, Ясны охь тос, Зөгийн лав, Аариг цэцгийн охь, Сиймхий алтан цэгцүүхэйн охь, Их шүүдэргэний охь, Эмийн хумсан цэцгийн охь, Эмийн багваахай цэцгийн охь, Балжингарам цэцгийн охь, Балжингарам цэцгийн амин тос, Хөх Марал цэцгийн амин тос, Балжингарамын бисаболол, Витамин С, Витамин Д, Витамин Е. 

ХЭРЭГЛЭХ ЗААВАР: Оройн арчилгаанд багцын 3 бүтээгдэхүүнийг хэрэглэснээс хойш багадаа 1 цагийн дараа, унтахын өмнө өтгөн ийлдсээс бага хэмжээгээр авч, нүүр, хүзүү, зовхиндоо зөөлөн иллэг хийн түрхэнэ.

Хэмжээ: 20 гр

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл