brandZOOLEN NICHE NATURALS

Цэцэгстэй BOOSTER ESSENCE шингэн ийлдэс

89,000₮
Богино тайлбар
Booming Blooms niche collection багцын хамгийн эхний бүтээгдэхүүн болох Booster Essence шингэн ийлдэс нь арьсны хамгийн гүнд, цаашлаад булчингийн давхаргад хүрч үйлчлэх бөгөөд нүүрний булчингийн унжилт сулралыг барих, гүний давхарга дахь коллаген, эластины нийлэгжилтийг эрчимжүүлэн өдөөх, гүний давхаргын чийгшлийг хангах, арьсыг дараагийн бүтээгдэхүүнд бэлдэх идэвхтэй үйлчилгээтэй.

Бүрэн шинэчлэгдсэн Booster Essence шингэн ийлдэс нь найрлагадаа арьсанд гайхалтай үр нөлөө үзүүлж, арьсны гүнд шингэх гоо сайхны өндөр үнэ цэнтэй, биотехнологийн дэвшилтэт байгалийн гаралтай орц найрлагуудыг агуулсан шингэн ботокс юм.

 

Найрлагад агуулагдах гексапептид нь нүүрний жижиг булчингуудыг чангалж, үрчлээг мэдэгдэхүйц тэнийлгэж, коллагенийг өдөөх, коллагены задралыг бууруулах үүрэг гүйцэтгэдэг. Биотехнологиар гаргаж авсан 100% байгалийн гаралтай эластины нийлэгжилтийг өдөөх өндөр технологийн идэвхтэй бодис нь арьсны өнгө, чанга, уян хатан байдлыг сэргээж, унжихаас урьдчилан сэргийлнэ. Ургамлын коллаген нь байгалийн ханд бөгөөд идэвхтэй найрлага нь арьсны байгалийн коллагентай төстэй шинж чанар бүхий гликопротеинуудаас бүрддэг. Энэ нь бүх төрлийн арьс, ялангуяа холцруутаж хуурайшсан арьсыг зөөлрүүлж, толигор болгож, хамгаалахад тохиромжтой идэвхтэй найрлага юм. Торгоны амин хүчил нь арьсыг зөөлрүүлж, байгалийн чийгшлийг хадгалахад тусалдаг.

 

Booster Essence шингэн ийлдсийн найрлагад агуулагдаж буй гайхалтай, шинэлэг орц найрлагууд болох Глюконолактон (PHA) нь чөлөөт радикалыг устгагч бөгөөд арьсыг хэт ягаан туяаны зарим нөлөөнөөс хамгаалах, гуужуулах үйлчилгээтэй бол байгалийн салициллийн хүчил (BHA) болох уд модны холтосны охь нь арьсны нүхэн дэх хатуурсан тослогийг задалж, үрэвсэл үүсэхээс сэргийлнэ. Тормуг цэцгийн охь нь байгалийн аллантоин бөгөөд арьсыг тайвшруулж, эмзэгшлийг бууруулна. 


НАЙРЛАГА: Нэрмэл ус, Балжингарам цэцгийн ус, Азийн бар өвсний ус, Байгалийн гаралтай Пентилен глюкол (Чихрийн нишингийн гаралтай), Пропандиол (Эрдэнэшишийн гаралтай), PCAмин хүчлийн давс, Уд модны холтосны охь (BHA), Ургамлын глицерин, Улаан луувангийн үндэсний фермент (Leucidal), Ургамлын коллаген, Эластин, Пептид, Торгоны амин хүчил, Пантенол (Витамин В5), Эрдэнэшишийн гаралтай Глюконолактон (PHA), Гиалуроны хүчил, Тормуг цэцгийн охь (Байгалийн аллантоин).

 

ХЭРЭГЛЭХ ЗААВАР: Өглөө, оройдоо нүүрээ сайтар цэвэрлэсний дараа 2-3 даралтаар нүүр, хүзүү рүү цацаж, зөөлөн товшиж шингээнэ.


АНХААРАХ ЗҮЙЛ: Бүтээгдэхүүний орц найрлагатай танилцаж, танд харшилдаг орц найрлага агуулсан эсэхийг шалгана уу. Бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ хуурай цэвэрхэн гараар авч хэрэглэнэ. Цэвэр байгалийн өнгө, үнэртэй тул хэрэглэх явцад өнгө, үнэр бүдгэрэх нь хэвийн болно.


ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: Бүтээгдэхүүнийг нарны шууд тусгалаас хол, хуурай сэрүүн нөхцөлд үйлдвэрлэснээс хойш 12 сар хүртэл хугацаагаар хадгалж, хэрэглэнэ.

 

Хэмжээ: 100 мл

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл