Concent Bi-Phase чийгшүүлэгч хосолмол ийлдэс нь найрлагадаа чийгшил өдөөгч хүчирхэг 11 төрлийн идэвхтэй орц найрлагыг агуулсан бөгөөд эктойн, бетайн, бага далтон хэмжээтэй 4 төрлийн гиалуроны хүчил болон арьсны олон янзын давхаргад чийгшил өгөх байгалийн гаралтай онцгой тансаг орц найрлагуудыг багтаасан. Эдгээр орц найрлагуудын ихэнх нь бидний арьсанд байгалиасаа нийлэгждэг боловч нас ахих тусам хэмжээ нь буурч байдаг тул арьс арчилгаандаа нэмэлтээр хэрэглэснээр арьсны залуу байдлаа удаан хадгалах боломжтой.
Найрлага дахь ниацинамид (витамин В3) нь арьсны тослогийг тэнцвэржүүлж, батга, идээт үрэвсэл үүсэх эрсдэлийг бууруулахын зэрэгцээ арьсанд керамидийн нийлэгжилтийг идэвхжүүлж, арьсны хоригийг бэхжүүлж, чийгийн алдагдлыг бууруулдаг. Пантенол (витамин В5) нь арьсыг чийгшүүлж, нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлдэг бол чийгшүүлэх шинж чанартай Инозитол (витамин В8) нь арьсны амьд эс (кератиноцит) үүсэх зэрэг биологийн процессуудад тусалдаг урьдал молекул бөгөөд арьсны ус, давсны концентрацийг тэнцвэржүүлж, өөх тосны хүчлүүдийн тогтвортой байдлыг сайжруулж, арьсны бат бөх байдлыг хадгалахад тусалдаг.
Гамма (омега-3), альфа (омега-6) линолын хүчил, эйкосенойн болон эрукийн хүчил агуулсан байгалийн цэцэгсийн тос нь арьсны нүх сүвийг бөглөхгүй (комедоген бус), арьсанд амархан шингэж, арьсны тослогийг тэнцвэржүүлнэ. Ясны охь тос нь арьсыг эрчимтэй нөхөн төлжүүлж залуужуулах бол Балжингарам, Эмийн багваахай, Хумсан цэцэг, Цагаан уул цэцгийн охь, Марал цэцгийн амин тос, Балжингарамын бисаболол нь арьсны эмзэгшлийг бууруулж, улайлтыг багасгаж, тайвшруулах, үрэвслийн эсрэг антиоксидант үйлчилгээтэй. Түрхээд л таны арьс тайвшрахыг шууд мэдэрнэ.
Багц дахь бусад бүтээгдэхүүний хамтаар ердөө 3-6 сарын дотор арьсны биологийн чийгшлийг бүрэн хангана (арьсны онцлогоос шалтгаалан хугацаа харилцан адилгүй байна).
НАЙРЛАГА: Нэрмэл ус, Балжингарам цэцгийн ус, Азийн бар өвсний ус, Байгалийн гаралтай Пентилен глюкол (Чихрийн нишингийн гаралтай), Эктойн, Бетайн, Ниацинамид (Витамин В3), PCAмин хүчлийн давс, Сүүн хүчлийн давс, Ургамлын глицерин, Пантенол (Витамин В5), Ясны охь тос, Исопропил муристат истэр, Толбот арзаахайн үрийн тос, Гүргэм цэцгийн үрийн тос, Одон цэцгийн үрийн тос, Чидун жимсний сквалан, Эмийн хумсан цэцгийн тос, Улаан луувангийн үндэсний фермент, Сүүн хүчил, Пропандиол (Эрдэнэшишийн гаралтай), Глицен, Фруктоз, Инозитол (Витамин В8), Гиалуроны хүчил, Балжингарамын бисаболол, Тормуг цэцгийн охь (Байгалийн аллантоин), Эмийн хумсан цэцгийн охь, Балжингарам цэцгийн охь, Цагаан уул цэцгийн охь, Аариг цэцгийн охь, Балжингарам цэцгийн амин тос, Хөх Марал цэцгийн амин тос, Витамин Д, Витамин Е.
ХЭРЭГЛЭХ ЗААВАР: Booster essence-н дараа 1-3 дуслаар нүүр, хүзүүндээ түрхэж, зөөлөн иллэг хийн шингээнэ.
АНХААРАХ ЗҮЙЛ: Бүтээгдэхүүний орц найрлагатай танилцаж, танд харшилдаг орц найрлага агуулсан эсэхийг шалгана уу. Бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ хуурай цэвэрхэн гараар, эсхүл зориулалтын халбагаар авч хэрэглэнэ. Цэвэр байгалийн өнгө, үнэртэй тул хэрэглэх явцад өнгө, үнэр бүдгэрэх нь хэвийн болно.
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: Бүтээгдэхүүнийг нарны шууд тусгалаас хол, хуурай сэрүүн нөхцөлд үйлдвэрлэснээс хойш 12 сар хүртэл хугацаагаар хадгална. Задалж, хэрэглэсэн бүтээгдэхүүнийг 6 сарын дотор хэрэглэнэ үү. Үйлдвэрлэсэн огноог бүтээгдэхүүний хайрцагны гадна талаас харна уу.
Хэмжээ: 40 мл