Монгол орны эрс тэрс уур хүйтэн уур амьсгалд тохируулан бүтээсэн Чацарганатай өвлийн цэвэрлэгээ, арчилгааны багц нь 3 шатлал зөөлөн цэвэрлэгээ, усан суурьтай өдрийн тос, тосон суурьтай шөнийн тэжээлийн тосны иж бүрдэл юм. 100% байгалийн гаралтай орц найрлага бүхий иж бүрдэл дэх бүтээгдэхүүнүүд нь бүх төрлийн арьсанд тохирно.
Арчилгааны өдөр, шөнийн тоснууд нь өвлийн эрс тэрс хүйтэн уур амьсгалыг даван туулах өндөр чадвартай үр, самрын тос, өвөл боловсордог чацаргана жимсний тосноос бүрддэг нь өвлийн улиралд арьсанд хамгийн чухал шаардлагатай байдаг тэжээлийг зохистойгоор өгч, байгалийн А, Е, Д, С амин дэмүүд нь арьсны эсийн дархлааг нэмэгдүүлж, эсийн өөрийгөө хамгаалах чадварыг сайжруулдаг.
Багцад:
1.Oil-to-Milk Тосон цэвэрлэгч
Дэвшилтэт орц найрлага бүхий, 100% байгалийн гаралтай Зөөлөн Тосон цэвэрлэгч нь 2-3 шатлалт цэвэрлэгээний эхний шатны гүн цэвэрлэгээний бүтээгдэхүүн бөгөөд хэт тослогоос бусад бүх төрлийн арьсанд, тэр дундаа хуурайшиж эмзэгшсэн, тэжээл дутагдсан арьсанд гайхалтай зохицно.
Бүйлсэн самрын тос нь тэжээлээр дутагдсан арьсыг тэжээлээр хангаж, зөөлрүүлдэг бол хүйтэн шахалтын аргаар гаргаж авсан, шүүлтүүргүй наран цэцгийн үрийн тос, усан үзмийн үрийн тос, маалингын үрийн тос нь ханаагүй онцгой тосны линолын хүчил, таннин, Е болон Д витаминаар баялаг бөгөөд антиоксидант, арьс чангалах, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.
Найрлага: Бүйлсэн самрын тос, Усан үзмийн үрийн тос, Наран цэцгийн үрийн тос, Маалингын үрийн тос, Полиглицерил-4 Олеат, Балжингарам цэцгийн амин тос, Лаванда цэцгийн амин тос, Витамин Е.
Хэрэглэх заавар: Тосон цэвэрлэгчээс алгандаа авч арьсандаа зөөлөн иллэг хийж, бохирдол, арьсны илүүдэл тослогийг зөөлрүүлэн задална. Бүлээн усаар зайлах үед тосон цэвэрлэгч нь сүүн хэлбэрт хувирч, амархан арилдаг.
Хэмжээ: 100 мл
2.Хөөсөн цэвэрлэгч
Европын холбооны COSMOS/Ecocert-ээр зөвшөөрөгдсөн гоо сайхны дэвшилтэт, 100% байгалийн гаралтай орц найрлага бүхий Зөөлөн Хөөсөн цэвэрлэгчийг мэргэжлийн технологичийн тусгай жороор, орц найрлага бүрийг нь нарийн тооцоолон, Монгол орны эрс тэрс, хуурай, ширүүн уур амьсгалд зориулан тусгайлан бүтээсэн бөгөөд 2-3 шатлалт цэвэрлэгээний 2 дугаар шатанд хэрэглэнэ.
Найрлаганд нь агуулагдах АНА хүчил болох Сүүн хүчил нь зөөлөн гуужуулах үйлчилгээг үзүүлж, арьсны үхэжсэн эд эсийг өдөр тутам зөөлнөөр гуужуулна. Балжингарам цэцгийн ус, Сарнайн ус, Цайны модны ус, Зуун настын ханд, чихрийн манжин, наргил модны самрын тосноос гаргаж авсан байгалийн гаралтай хөөсрүүлэгч нь бүх төрлийн арьсанд, тэр дундаа эмзэг мэдрэмтгий арьсанд нь ч гайхалтай зохицно.
Найрлага: Нэрмэл ус, Зуун настын ханд, Балжингарам цэцгийн ус, Сарнай цэцгийн ус, Цайны модны ус, Чихрийн манжингийн глукозид, Наргил модны самрын тосны хөөсрүүлэгч, Ургамлын глицерин, Сүүн хүчлийн давс, Балжингарам цэцгийн амин тос, Цайны модны амин тос, Ксантины давирхай, Нимбэгний хүчил, Байгалийн гаралтай хадгалагч бодис.
Хэрэглэх заавар: Нүүрээ тосон цэвэрлэгчээр цэвэрлэсний дараа хөөсөн цэвэрлэгчээс бага хэмжээгээр авч арьсандаа иллэг хийж цэвэрлээд, бүлээн усаар зайлж арилгана. Зөөлөн тосон цэвэрлэгч, Зөөлөн чийгшүүлэх тониктой хослуулан хэрэглэвэл илүү үр дүнтэй.
Хэмжээ: 110 мл
3.Чийгшүүлэгч тоник
100 хувь байгалийн гаралтай орц найрлага бүхий цэвэрлэгээ-арчилгаа хосолсон Зөөлөн Чийгшүүлэгч тоник нь арьс цэвэрлэгээний шатлалын сүүлийн шатанд хэрэглэгдэх бөгөөд үлдэгдэл бохирдлыг бүрэн цэвэрлэхээс гадна арьсыг чийгшүүлэн, тайвшруулж, арьс арчилгааны дараагийн бүтээгдэхүүнийг хэрэглэхэд арьсыг бэлдэж өгдөг.
Гиалуроны хүчил, Ургамлын глицерин, Сүүн хүчлийн давс зэрэг чийгшүүлэгч орц найрлага бүхий, Зуун настын ханд, Балжингарам цэцгийн ус, Сарнайн ус, Цайны модны ус, Аллантоин зэрэг үрэвслийн эсрэг, тайвшруулах, арьс амраах, арьсны улайлт дарах онцгой орцтой Зөөлөн Чийгшүүлэгч тоник нь бүх төрлийн арьсанд гайхалтай зохицно.
Найрлага: Нэрмэл ус, Зуун настын ханд, Балжингарам цэцгийн ус, Сарнай цэцгийн ус, Цайны модны ус, Ургамлын глицерин, Сүүн хүчлийн давс, Гиалуроны хүчил, Аллантоин, Нимбэгний хүчил, Байгалийн гаралтай хадгалагч бодис.
Хэрэглэх заавар: Хөөсөн цэвэрлэгчээр угаасны дараа Чийгшүүлэгч тоникийг хөвөнд шингээн нүүрээ арчсанаар үхэжсэн эс, бусад бохирдлыг цэвэрлэхийн сацуу арьсыг чийгшүүлэх зорилгоор ийлдэс, нүүрний суурь тос хэрэглэхийн өмнө зөөлөн шавшиж шингээнэ.
Хэмжээ: 110 мл
4.Чацаргана - Гиалуроны хүчилтэй чийгшүүлэх өдрийн тос
100% байгалийн гаралтай түүхий эдийг боловсруулж бүтээсэн Чацарганатай & Гиалуроны хүчилтэй гүн чийгшүүлэх тос нь 3 төрлийн гиалуроны хүчил, 3 төрлийн чийгшүүлэгч орц агуулсан бөгөөд арьсыг гүн чийгшүүлж, арьсны гүн дэх чийгшлийг өдрийн турш хадгална. Чидун жимсний лав нь арьсны гадуур кристал талст бүтэц бүхий маш нимгэн хамгаалалтын давхарга үүсгэж, чийгшил алдахаас хамгаалах бөгөөд найрлага дахь бусад идэвхитэй орцууд, анти-оксидант нэгдлүүд нь арьсанд тэжээл өгч, хоргүйжүүлж, арьсны эсийн нөхөн төлжилтийг нэмэгдүүлж, арьсыг эрүүл, уян хатан болгох ба чөлөөт радикалуудыг саармагжуулж, арьсны ханан бүрхүүлийг бэхжүүлнэ. Тогтмол хэрэглэснээр арьсыг чангалж, нөсөө толбыг бүдэгрүүлж, хялгасан үрчлээг багасгана.
Усан суурьтай энэхүү чийгшүүлэгч тос нь өтгөн баялаг бүтэцтэй бөгөөд өвлийн улиралд шөнийн тэжээлийн тостой хамт хэрэглэснээр арьсны чийглэг, тослогийн тэнцвэрийг хадгална.
Найрлага: Нэрж эрэмбэлсэн ус, Ясны төмөрлөгт тос, Бүйлсэн самрын тос, Хушны самрын тос, Чидун жимсний лав, Ургамлын глицерин, Сүүн хүчлийн давс, Чацарганы тос, Гиалуроны хүчил, Цетилийн спирт, Ксантины давирхай, Иланг-Иланг амин тос, Лаванда амин тос, Витамин С, D, E, Байгалийн гаралтай хадгалагч.
Хэрэглэх заавар: Нүүрээ 3 шатлалт цэвэрлэгээгээр цэвэрлэсний дараа нүүр болон хүзүүндээ нимгэн түрхэж, иллэг хийнэ. Нүүр будалтанд суурь тос болгон хэрэглэхэд маш тохиромжтой.
Анхаарах зүйл: Бүтээгдэхүүний орц найрлагатай танилцаж, харшил өгөх эсэхийг шалгана уу. Бүтээгдэхүүнийг нарны шууд тусгалаас хол, хуурай сэрүүн нөхцөлд хадгалж, хуурай цэвэрхэн гараар, эсхүл зориулалтын халбагаар авч хэрэглэнэ. Цэвэр байгалийн өнгө, үнэртэй тул хэрэглэх явцад өнгө, үнэр бүдгэрэх нь хэвийн болно.
Хэмжээ: 50 гр
5.Чацарганатай шөнийн тэжээлийн тос
Өвлийн улиралд арьсны тэжээлийг эрчимтэй нөхөх Чацарганатай тэжээлийн тос нь байгалийн А, Е, Д, С амин дэм, орлуулагддаг ба орлуулагддаггүй уураг, амин хүчлүүд, төмөр, кали, кальц, магни, цайр зэрэг эрдэс бодисоор баялаг, пальмитин, стеарин, олейн, линолен, альфа линолен, пинолен зэрэг онцгой, орлуулашгүй тосны хүчлүүдийн өндөр агууламжтай, байгалийн антиоксидант нэгдлүүдийг ихээр агуулсан 100% байгалийн гаралтай орц найрлага бүхий гоо сайхны тос юм.
Ясны төмөрлөгт тос нь эмийн чанарт, эх орны унаган ургамлуудтай нэгдэн арьсны эсийн дархлааны системийг хүчжүүлж, коллаген, кератин, эластин уургийн нийлэгжилтийг дэмжиж, эсийн нөхөн төлжилтийг нэмэгдүүлж, эрүүлжүүлдэг. Бүх төрлийн арьсанд тэжээл өгч, хоргүйжүүлж, арьсыг эрүүл, чийглэг, зөөлөн булбарай болгоно. Тогтмол хэрэглэснээр арьс чангалж, нөсөө толбыг бүдэгрүүлж, хялгасан үрчлээг арилгана.
Найрлага: Ясны төмөрлөгт тос, Бүйлсэн самрын тос, Хушны самрын тос, Их шүүдэргэний тос, Чацарганы тос, Зөгийн лав, Иланг-Иланг амин тос, Жүржийн амин тос, Витамин Е, Витамин С, Витамин D.
Хэрэглэх заавар: Өдөр тутамдаа, унтахын өмнө нүүрээ цэвэрлэж, чийгшүүлэгч хэрэглэсний дараа тосноос маш бага хэмжээгээр авч нүүр болон хүзүүндээ нимгэн түрхэж иллэг хийж хэрэглэнэ.
Анхаарах: Чацарганатай тэжээлийн тосны хүчирхэг нөхөн төлжүүлэх үйлчилгээ нь эсийн нөхөн төлжилтийг эрчимжүүлдэг тул анхлан хэрэглэгчдэд арьсны хөгшин эс түрэгдэж, гадна давхаргад гарч ирэх үзэгдэл ажиглагдана. Энэ үед ялангуяа хацар хавиар арьс арзайсан мэт мэдрэгдэх нь үхэжсэн эс гадна давхаргад эрчимтэй түрэгдэж байгааг илтгэнэ. Энэ тохиолдолд байгалийн гаралтай зөөлөн гуужуулагчийг 3 хоногтоо 1 удаа хэрэглэж, арьсаа зөөлнөөр гуужуулна. Мөн хоргүйжүүлэх буюу детокс үйлчилгээний улмаас арьсны гүн дэх бохирдол, үрэвслийн голомтыг эрчимтэй гадагшлуулдаг тул үрэвсэлтэй, тослог бохирдол ихтэй арьстай хүн тосыг анхлан хэрэглэх үед бага зэрэг батгаших шинж тэмдэг илэрнэ. Хэрэв их хэмжээгээр гарч байвал та манай Үрэвслийн эсрэг тосыг хамт хэрэглээрэй. Бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэж, эрүүл, залуу арьстай болсноор эдгээр үзэгдэл давтагдахгүй.
Хэмжээ: 20 гр