Чацарганатай шөнийн тэжээлийн тос

40,000₮
Бүтээгдэхүүний код:8656000213012

Чацарганатай тэжээлийн тос нь байгалийн А, Е, Д амин дэм, орлуулагддаг ба орлуулагддаггүй уураг, амин хүчлүүд, төмөр, кали, кальц, магни, цайр зэрэг эрдэс бодисоор баялаг, пальмитин, стеарин, олейн, линолен, альфа линолен, пинолен зэрэг онцгой, орлуулашгүй тосны хүчлүүдийн өндөр агууламжтай, байгалийн антиоксидант нэгдлүүдийг ихээр агуулсан 100% байгалийн гаралтай орц найрлага бүхий гоо сайхны тос юм.

Ясны төмөрлөгт тос нь эмийн чанарт, эх орны унаган ургамлуудтай нэгдэн арьсны эсийн дархлааны системийг хүчжүүлж, коллаген, кератин, эластин уургийн нийлэгжилтийг дэмжиж, эсийн нөхөн төлжилтийг нэмэгдүүлж, эрүүлжүүлдэг. Бүх төрлийн арьсанд тэжээл өгч, хоргүйжүүлж, арьсыг эрүүл, чийглэг, зөөлөн булбарай болгоно. Тогтмол хэрэглэснээр арьс чангалж, нөсөө толбыг бүдэгрүүлж, хялгасан үрчлээг арилгана.


Хэрэглэх заавар: Өдөр тутамдаа, унтахын өмнө нүүрээ цэвэрлэж, чийгшүүлэгч хэрэглэсний дараа тосноос маш бага хэмжээгээр авч нүүр болон хүзүүндээ нимгэн түрхэж иллэг хийж хэрэглэнэ.


Анхаарах: Хоргүйжүүлэх үйлчилгээний улмаас арьсны гүн дэх бохирдол, үрэвслийн голомтыг эрчимтэй гадагшлуулдаг тул тосыг анхлан хэрэглэсэн эхний цөөн хоногт бага зэрэг батгаших магадлал цөөн хүнд илэрнэ. Хэрэв их хэмжээгээр гарч байвал та манай Үрэвслийн эсрэг тосыг хамт хэрэглээрэй. Түүнчлэн эсийн нөхөн төлжилтийг эрчимжүүлдэг тул анхлан хэрэглэгчдэд арьсны хөгшин эс түрэгдэх үзэгдэл ажиглагдана. Энэ үед зөөлөн гуужуулагчийг 3 хоногтоо 1 удаа хэрэглэж, арьсаа зөөлнөөр гуужуулна. Бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэж, эрүүл, залуу арьстай болсноор эдгээр үзэгдэл давтагдахгүй. 


Найрлага: Ясны төмөрлөгт тос, Бүйлсэн самрын тос, Хушны самрын тос, Их шүүдэргэний тос, Чацарганы тос, Зөгийн лав, Иланг-Иланг амин тос, Жүржийн амин тос, Витамин Е, Витамин D.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл