Чацаргана & Гиалуроны хүчилтэй чийгшүүлэгч тос

55,000₮
Бүтээгдэхүүний код:8656000213081

100% байгалийн гаралтай түүхий эдийг боловсруулж бүтээсэн Чацарганатай & Гиалуроны хүчилтэй гүн чийгшүүлэх тос нь 3 төрлийн гиалуроны хүчил, 3 төрлийн чийгшүүлэгч орц агуулсан бөгөөд арьсыг гүн чийгшүүлж, арьсны гүн дэх чийгшлийг өдрийн турш хадгална. Чидун жимсний лав нь арьсны гадуур кристал талст бүтэц бүхий маш нимгэн хамгаалалтын давхарга үүсгэж, чийгшил алдахаас хамгаалах бөгөөд найрлага дахь бусад идэвхитэй орцууд, анти-оксидант нэгдлүүд нь арьсанд тэжээл өгч, хоргүйжүүлж, арьсны эсийн нөхөн төлжилтийг нэмэгдүүлж, арьсыг эрүүл, уян хатан болгох ба чөлөөт радикалуудыг саармагжуулж, арьсны ханан бүрхүүлийг бэхжүүлнэ. Тогтмол хэрэглэснээр арьсыг чангалж, нөсөө толбыг бүдэгрүүлж, хялгасан үрчлээг багасгана.


Хэрэглэх заавар: Нүүрээ сайтар цэвэрлэсний дараа нүүр болон хүзүүндээ нимгэн түрхэж, иллэг хийнэ. Нүүр будалтанд суурь тос болгон хэрэглэхэд маш тохиромжтой. Бүх төрлийн арьсанд хэрэглэж болох ба эмзэг, хэт хуурай арьстай, мөн хэт тослог арьстай бол чийгшүүлэгч тосыг хэрэглэхээс өмнө өөрийн арьсанд тохирсон чийгшүүлэгч серум, тосон серум, тонер зэргийг хэрэглэснээр үр дүн илүү сайжирна. Усан суурьтай энэхүү чийгшүүлэгч тос нь өтгөн баялаг бүтэцтэй бөгөөд өвлийн улиралд шөнийн тэжээлийн тостой хамт хэрэглэснээр арьсны чийглэг, тослогийн тэнцвэрийг хадгалах бол зуны улиралд дангаар нь өдөр, шөнийн арьс арчилгаандаа хэрэглэхэд маш тохиромжтой.


Анхаарах зүйл: Бүтээгдэхүүний орц найрлагатай танилцаж, харшил өгөх эсэхийг шалгана уу. Бүтээгдэхүүнийг нарны шууд тусгалаас хол, хуурай сэрүүн нөхцөлд хадгалж, хуурай цэвэрхэн гараар, эсхүл зориулалтын халбагаар авч хэрэглэнэ. Цэвэр байгалийн өнгө, үнэртэй тул хэрэглэх явцад өнгө, үнэр бүдгэрэх нь хэвийн болно.


Найрлага: Нэрж эрэмбэлсэн ус, Ясны төмөрлөгт тос, Бүйлсэн самрын тос, Хушны самрын тос, Чидун жимсний лав, Ургамлын глицерин, Чацарганы тос, Гиалуроны хүчил, Цетилийн спирт, Ксантины давирхай, Иланг-Иланг амин тос, Лаванда амин тос, Витамин С, D, E, Байгалийн гаралтай хадгалагч, Сүүн хүчлийн давс.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл