Үрэвслийн эсрэг эмчилгээний тос

28,000₮
Бүтээгдэхүүний код:8656000213029

100% байгалийн гаралтай орц найрлага бүхий эмчилгээний гоо сайхны Үрэвслийн эсрэг тос нь найрлагандаа нохойн хошуу, жодоо, ганга, боролзгоно, их шүүдэргэнэ зэрэг Монгол орны унаган ургамлуудын тос, амин тос, охийг агуулсан ба эдгээр нь үрэвслийн эсрэг эрчимтэй үйлчилгээ үзүүлэх линолений болон альфа линолений тосны хүчлүүд, анти-оксидант нэгдлүүд, байгалийн А, Е амин дэмүүдийг их хэмжээгээр агуулсан байгалийн анагаагчид юм.

Үрэвслийн эсрэг тосонд агуулагдсан 100% байгалийн гаралтай анти-оксидант нэгдлүүд нь бактерийн эсрэг хүчтэй үр нөлөөтэй ба байгалийн гаралтай С аминдэмийг нэмж баяжуулсан ясны төмөрлөгт тостой нэгдсэнээр арьсны гүн дэх бохирдол, үрэвслийн голомтыг түргэн хугацаанд зөөлнөөр гадагшлуулж, арьсыг эрүүл, толигор, зөөлөн болгоно.


Хэрэглэх заавар: Батга, идээт үрэвсэл, хатиг, хомхойн үрэвслийн үед нүүр болон биеийн шаардлагатай бусад хэсэгт түрхэж хэрэглэнэ. Өдөрт 2-3 удаа нүүрээ угааж цэвэрлэсний дараа нүүр болон биеийн шаардлагатай хэсэгтээ нимгэн түрхэнэ. Арьсан дахь гүний үрэвслийн голомтыг гадагшлуулах тул эхэн үед батга ихсэх магадлалтай ба үргэлжлүүлэн хэрэглэснээр үр дүнд хүрнэ. Үрэвсэл өнгөн хэсэгтээ, бага хэмжээтэй бол гадагшлуулахгүйгээр шимэгдүүлэх үйлчилгээтэй тул нэмж батгашихгүй. Улайлттай, өвчлөл мэдрэгдэж буй үрэвсэлд түрхсэн даруйд өвчин намдана. Хэрэв 21 хоног хэрэглээд үр дүнд хүрэхгүй бол дотор эрхтэний асуудал байгааг анхаарна уу.

Мөн харшлын тууралд болон нар, салхинд түлэгдсэн арьсанд түрхсэнээр өвчин, эмгэгшил намдаж, арьс хуулрахгүйгээр түргэн хугацаанд эдгэрч, арьсны өнгө засарна. Түүнчлэн түлэгдэлт болон хөлдөлтөд анхан шатны тусламж болгон тэр дор нь зузаан түрхсэнээр өвчин намдааж, арьсны эсийн үхжилийг зогсоож, гэмтлийн тархах хүрээг багасгаж, эдгэрэлтийг дэмжинэ. Түлэгдэлт, хөлдөлтөд хэрэглэх тохиолдолд тосыг шингэсний дараагаар дахин түрхэнэ. Их хэмжээний түлэгдэлт, хөлдөлтөд эмнэлэгт зайлшгүй хандах ёстойг анхаарна уу.


Анхаарах зүйл: 10-аас доош насны хүүхдэд зөвхөн тухайн үрэвсэл үүссэн хэсэгт бага талбайд түрхэнэ. Бага насны хүүхдийн нар, салхины түлэгдэлтэд их талбайд бага хоногоор хэрэглэж болно. Анхны түрхэлтээр бодит нөлөө үзүүлдэг.


Найрлага: Ясны төмөрлөгт тос, Нохойн хошууны үрийн тос, Жодоон тос, Их шүүдэргэний тос, Зөгийн лав, Ганганы тос, Боролзгоны ханд, Витамин С, Витамин D.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл